Нийслэлийн 2021 оны төсвийг батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Нийслэлийн 2021 оны төсвийг батлав

Нийслэлийн 2021 оны төсвийг батлав

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав.

Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталлаа. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм. 

Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь бүлгүүдийн гаргасан санал, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгав. 

Энэ өдрийн хуралдаанаар мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлав. 

HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

 Гялсбанкны смарт аппликейшн сувгаар хэрхэн ТАТВАР ТӨЛӨХ ВЭ
Гялсбанкны смарт аппликейшн сувгаар хэрхэн ТАТВАР ТӨЛӨХ ВЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.