Уртын дуучин Г.Хонгорзул: Ижийгээ үүрээд “Жаахан шарга”-аа дуулдаг байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Уртын дуучин Г.Хонгорзул: Ижийгээ үүрээд “Жаахан шарга”-аа дуулдаг байлаа

Уртын дуучин Г.Хонгорзул: Ижийгээ үүрээд “Жаахан шарга”-аа дуулдаг байлаа

Гавьяат жүжигчин, уртын дууч Г.Хонгорзул урлагийг яс шиг хатуу ааруултай зүйрлэдэг нэгэн. Тал нутагт хонь хариулж явахдаа уул хад цуурайттал дуулж, хоолойны өнгөө зассан гэдэг тэрбээр эгэл амьдралыг эрхэмлэж явдгаа ч нуудаггүй эмэгтэй. Илүү дутуу зүйлд шуналгүй, өөрийнхөө амьдарч чадаж байгаа хэмээн бардам хэлдэг Г.Хонгорзулын хувьд өнгөрсөн амьдрал нь дурсамжаар дүүрэн байдаг аж. Тиймдээ ч хувийн тэмдэглэл хөтөлж, үр хүүхэддээ сургамж болгон үлдээхийг хүсчээ.

Дуучин бүсгүй энэ тухайгаа “Ижийгээ бие муутай байхад нь өгсүүр замаар “Жаахан шарга”-ыг дуулаад л үүрч явдагсан. Эх хүн гэдэг энэ биеийг минь бүтээж өгсөн агуу ачтан. Би хоёр хүүхэддээ өв хөрөнгө үлдээж чадахгүй байж магад. Гэхдээ сэтгэлийн сайхан, амьдралын дурсамжийг хангалттай өвлүүлнэ” хэмээн ярьсан байдаг.

Үнэхээр ч ижий бурханаа дээдэлсэн уртын дууч бүсгүй маань амьдралын олон шалгуурыг давсан бөгөөд эмэгтэй хүний хатан ухаан, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн хүчинд нуруу алдалгүй өдий хүрсэн гэлцдэг юм билээ. Сантехникч залуутай ханилан үрийн зулай үнэрлэсэн түүний хувьд байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч яваа гэж ярих дуртай нь ч үнэн.

Эх сурвалж: Photonews.mn

Аварга С.Мөнхбат фитнес нээх гэнэ
Аварга С.Мөнхбат фитнес нээх гэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.