Эх орноо худалдахыг бид зөвшөөрөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 40 секунд
Эх орноо худалдахыг бид зөвшөөрөхгүй

Эх орноо худалдахыг бид зөвшөөрөхгүй

Гадаадад сурч, ажиллаж байгаа, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган монголчууд олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкээр нэгдэн, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаарх саналаа Газрын болон бусад хуулиудтай холбогдуулан илэрхийлж, өнгөрөгч зуны наадмаар гарын үсэг цуглуулжээ.

Үүнийгээ ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлагын хамт хүргүүлэв. Тус шаардлагад “Монголын эдийн засаг, нийгэм улс төрд гадныхны ноёрхлыг тогтоох гэсэн хэт улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол yлсын жинхэнэ эзэд болсон иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол yлсын газар нутаг, эрдэс баялгийг харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол yлсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол түмний удмын сан, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг хориглох тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, үндэсний язгуур эрх ашигт тэрсэлж байгаа тул нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд болон хэрэгжиж эхэлсэн төсөл санаачлагуудыг нэн даруй таслан зогсоохыг бид хатуу шаардаж байна" гэсэн юм.

Үүнд, 1) Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай зэрэг онц чухал хуулиудыг шинэчлэх төслүүдийг зогсоох 

2) Цөмийн энергийн хуулийг хүчингүй болгож, ард иргэд, иргэний нийгмийн тэгш оролцоотойгоор шинэчлэх

3) Монгол yлсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлсэн нарийн царигтай төмөр зам барих, Хятадын Банкийг оруулаxыг таслан зогсоох 

4) Мөн дээр дурьдсан хуулиудыг санаачлагчдыг нийтэд ил тод зарлаж, хариуцлага тооцох. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиудыг зөрчин Монголын газар нутгийг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх зорилготой хуулийн төслийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг хатуу шийтгэхийг шаарджээ. 

Тус бичгийг хүлээж авснаас хойш 7 хоногтоо багтааж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг иргэд сануулсан юм. Шаардлагын дор Америкаас 1194, Англиас 355, Даниас, Ирландаас 156, Өмнөд Солонгосоос 270, Францаас 40, Швейцараас 219, Японоос 161 иргэн, нийтдээ 2400 хүн гарын үсгээ зуржээ.

Дээрхи иргэд холбогдох хуулиудыг маш сайн судлан, тодорхой хуулиудад туссан үндэсний эрх ашигт харшилж байгаа зүйл заалтуудыг нэг бүрчлэн дурдаж, тайлбарын хамт хавсаргасан аж. Түүнчлэн “Монгол Улсын иргэд бид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран, эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашгаа хамгаалан хамтран тэмцэхийн чухлыг эх орондоо болон хилийн чанадад байгаа монголчууддаа уриалж байна" гэв.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
Тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.