Нийслэлийн өдөр ирэх сарын 29нд тохионо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
Нийслэлийн өдөр ирэх сарын 29нд тохионо

Нийслэлийн өдөр ирэх сарын 29нд тохионо

 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа.

 

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг дүүрэг, харьяа газрын дарга нарт, нийслэлийн өдрийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  хэлтсээс мэдээллээ.

 

Эрхүүд буудуулсан залууд Оросууд тусламж үзүүлээгүй гэнэ
Эрхүүд буудуулсан залууд Оросууд тусламж үзүүлээгүй гэнэ
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.