Мансууруулах үйлчилгээтэй метамфетамины төрлийн бодис авч яваад баригджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Мансууруулах үйлчилгээтэй метамфетамины төрлийн бодис авч яваад баригджээ

Мансууруулах үйлчилгээтэй метамфетамины төрлийн бодис авч яваад баригджээ

Хар тамхи тээвэрлэх, хэрэглэх явдал улам өсөх хандлагатай болоод байна. Хэдхэн хоногийн өмнө  “Буянт ухаа” боомтоор манай улсын гурван иргэн гадаадаас хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэн хот руу оруулах гэж яваад  илчлэгджээ.  Дараа нь буюу энэ сарын 1-ний өдөр мөн тус гаалийн хяналтын албаныхан 20 гаруй настай “Г”-гийн тээшнээс мансууруулах бодис илрүүлсэн байна. Хоёрхон хоногийн  зөрүүтэй илрүүлсэн ар тамхитай холбоотой хэргийн байдлаас харахад Монголчуудын дунд хар тамхины хэрэглээ өсч буй бололтой. “Г” гэгч нь цагдаагийн байгууллагад “данстай” нэгэн байсан байна. Тэрбээр хар тамхи тээвэрлэдэг, хэрэглэдэг байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байжээ. Түүний авч явсан мансууруулах бодис нь 20 грамм жинтэй, метамфетамины төрлийн бодис болох нь тогтоогдсон байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Малайзын онгоцны эрлийг дахин эхлүүллээ
Малайзын онгоцны эрлийг дахин эхлүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.