Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр тулаанд бэлэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр тулаанд бэлэн

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр тулаанд бэлэн

Үндэсний телевизийн үнэмлэхүй шилдэг хөтлөгчдийн нэг бол Ч.Ичинхорлоо. Нэг ангийн анд С.Чимгээ нь "Mongol HD" телевизэд орсон биш МҮОНТ түүнээс өөр хүнгүй шахуу болчихоод буй. Мэргэжил нэгт анд нь том шоунд шүүгч хийж байхад тэр бас яаж дутах вэ. "UBS" телевизийн шоунд шүүгч хийж л суулаа.

Түүний нөхөр С.Амарсайхан улс төрийн хүрээний юм юмтай залуусын тоонд ордог. МАН-ын өсөх ирээдүйтэй залуу лидер "Оюуны ундраа" группийн захирал агаад Бээжинд төлөөлөгчөөр сууж төрийн алба хашиж байсан удаатай. Улс төрд модель ч юм уу мисс гэргийтэй хүн байдаг ч өнөөдрийг хүртэл нэвтрүүлэгч гэргийтэй нь тийм ч тод гялалзаж байгаагүй юм билээ. Ямартай ч Ихогийн нөхөр Налайх дүүрэгт НИТХ-ийн сонгуульд хүч үзэхээр болсон байна.

Сайхан гэргийдээ "сайдын эхнэр", "тэргүүн хатагтай" гэсэн тодотгол бас авчирмаар л байгаа байлгүй. Гэсэн ч улс төрд жин дарах Их хурлын гишүүн болоход одоогоор нас нь арай л залуу байх шиг. Лидер ах нар олонтой намд нэлээн шат дамжлага давж байж өндөр сэнтийнд хүрэх нь дээ.

 

 

 

 

Э.Эгдэрмаа

Жүжигчин Золоогийн салон “топ” -уудыг хуйлруулав
Жүжигчин Золоогийн салон “топ” -уудыг хуйлруулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.