Дотоод мэдээллийг алдсан гэх ЗГХЭГ -ын зарим ажилтнуудыг халжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Дотоод мэдээллийг алдсан гэх ЗГХЭГ -ын зарим ажилтнуудыг халжээ

Дотоод мэдээллийг алдсан гэх ЗГХЭГ -ын зарим ажилтнуудыг халжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийн мөнгөнөөс эхнэр хүүхэдтэйгээ Солонгос улсаар аялсан гэх мэдээллийг сэтгүүлч Б.Ганчимэг баримтаар дэлгэн тавьсан. Түүний өмнөхөн  “Монос” группийн охин компани "Монос фарм трейд" хэмээх тоног төхөөрөмжийн компанийн 10.1 тэрбумын тендерийн мэдээлэл ч мөн л дэлгэгдэж дуулиан тарьсан билээ. Тэгвэл энэ бүх мэдээллийг бусдад алдсан гэх  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гурван албан хаагчийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол, үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газар хоёр ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Гадагш гаргасан гэх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод мэдээлэл гэдэгт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бичсэн нууц захидал, Засгийн газрын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийсэн хаалтын гэрээ, “Монос” группийн охин компани "Монос фарм трейд" хэмээх тоног төхөөрөмжийн компанийн 10.1 тэрбумын тендерийн мэдээлэл, Мөн өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан Ерөнхий сайд эхнэр, хүүхэдтэйгээ Солонгос улсад төсвийн мөнгөөр зугаалсан гэх баримтууд багтаж байгаа ажээ.

www.new.mn

Би Хятад Үндэстнийг гүтгэж гүжирдээгүй шүү...
Би Хятад Үндэстнийг гүтгэж гүжирдээгүй шүү...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.