Татварын буцаан олголт эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Татварын буцаан олголт эхэлжээ

Татварын буцаан олголт эхэлжээ

Татварын ерөнхий газраас татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг өнөөдрөөс олгож эхэлж байгааг мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын буцаалтын хоёрдугаар ээлж буюу нэгдүгээр сарын 25-наас хойш татварын тайлан тушаасан 21.4 мянган иргэний 14.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нийслэлийн Төрийн санд шилжүүлжээ.

Төрийн сангаас өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-ны өдрөөс гүйлгээг хийж эхэлсэн байна. Өнгөрсөн оны татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлсэн бөгөөд үүнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгаа аж.

Татварын буцаан олголтын 48.6 хувийг анх удаа орон сууц худалдан аваад эхний жилдээ татвараа буцаан авч байгаа иргэд бүрдүүлж байгаа бол 39.6 хувийг 2, 3 дахь жилдээ үргэлжлүүлэн авч байгаа татвар төлөгчид бүрдүүлж байна. Харин 12 хувийг сургалтын төлбөрийн буцаан олголт эзэлжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/61696.shtml#sthash.4bSrYHPU.dpuf

Хүчний байгууллагуудын удирдлагууд анх удаа төрийн бодлогыг эсэргүүцэн, Ерөнхий сайдад хандлаа
Хүчний байгууллагуудын удирдлагууд анх удаа төрийн бодлогыг эсэргүүцэн, Ерөнхий сайдад хандлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.