Их тэнгэрийн аманд Ерөнхий сайдын зургийг шатаав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Их тэнгэрийн аманд Ерөнхий сайдын зургийг шатаав

Их тэнгэрийн аманд Ерөнхий сайдын зургийг шатаав

saihanbilegshatavГамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн зарим иргэд, ТББ-иудын төлөөлөл өнөөдөр Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийсэн байна.

Уг зан үйлийн үеэр цагдаа болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж явсан Онцгой байдлын алба хаагч нар ирж, тус үйлдлийг таслан зогсоож Ерөнхий сайдын зургийг галаас гарган унтраасан байна.  Тэд  “эрх дархдаа эрдэж засаг хууль зөрчвөөс эрхийг эвдэн ял асууж цаазын дээдийг хэрэглэ, Зарлиг мөрд, гол мөрөн булаг шандыг бузарлагсад ариуныг хөндсөн учир алах ялаар цээрлүүл” хэмээн уриа лоозон барьж эсэргүүцэл үзүүлжээ.

Эх сурвалж: Мэдээ.мн Ж.МАРАЛ

Жин нэмсэн дуучин М.Нара 20 кг туржээ
Жин нэмсэн дуучин М.Нара 20 кг туржээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.