Чулуун зэвсгийн үеийн эмэгтэйн ДНХ-г тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Чулуун зэвсгийн үеийн эмэгтэйн ДНХ-г тогтоожээ

Чулуун зэвсгийн үеийн эмэгтэйн ДНХ-г тогтоожээ

 

6.000 жилийн тэртээ Скандинав орчимд амьдарч байсан эртний эмэгтэйн нүүрний ерөнхий бүтцийн дүр зургийг судлаачид гарган авчээ. Түүнийг хар арьстай, хар бор үстэй, цэнхэр нүдтэй нэгэн байсан гэж дүгнэж байгаа гэнэ.

Энэхүү судалгаа шинжилгээний ажлыг түүний зажилсан байх боломжтой хэмээн үзэж  байгаа эртний бохь шиг зүйл дээр үндэслэн  эрдэмтэд судалсан бөгөөд  шүд болон амны хэсгийн генийн мэдээлэл буюу  ДНХ нь хадгалагдан үлдсэн байсныг судлан ийнхүү нүүрний бүтцийг нь  гарган авчээ. Энэ нь эртний хүний геномыг арга яснаас нь өөр зүйлээс судлан шалгаж байгаа анхны тохиолдол юм байна.

Копенгагены их сургуулийн доктор Ханнес  Шрөдер хэлэхдээ  “Зажилсан бохь гэж үзэж байгаа зүйл нь модны давирхай байсан ба эртний хүмүүсийн генийг хадгалан үлдэж чадсан үнэт эх сурвалж болсон” гэжээ.  

Н.Ууганбаяр: Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно
Н.Ууганбаяр: Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.