З.Мэндсайхан: Азийн хөгжлийн банкнаас зээл авч малчдад хашаа, худаг гаргаж өгнө гэдэг худал мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
З.Мэндсайхан: Азийн хөгжлийн банкнаас зээл авч малчдад хашаа, худаг гаргаж өгнө гэдэг худал мэдээлэл

З.Мэндсайхан: Азийн хөгжлийн банкнаас зээл авч малчдад хашаа, худаг гаргаж өгнө гэдэг худал мэдээлэл

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ асуудлыг хэлэлцсэн билээ.

Уг асуудлыг хэлэлцсэний дараа цахим сүлжээд Азийн хөгжлийн банкнаас 50 сая ам.доллар буюу 150.000.000.000 төгрөг зээлж, малчдад малын хашаа барих, худаг гаргахад туслалцаа үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоно гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулаад байна.

Бид энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай холбогдож, тодрууллаа.

Тэрбээр “Энэ тухай мэдээллийг яг одоо хараад, инээд хүрээд сууж байна. Азийн хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад, малчдадаа хашаа барьж, худаг ухаж өгөөд байж байдаг тэнэглэл хаана ч байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй, худал, буруу ойлгосон мэдээлэл байна.

30 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Азийн хөгжлийн банк, манай хөдөө аж ахуйн салбар хоёр судалж, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуй төслийг 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн 54 аж ахуйн нэгжийг чадавхжуулах, 11 мянган малчдыг хоршоолж, малын гаралтай бүтэгдэхүүнийг эдийн засгийн хувьд эргэлтийг нэмэгдүүлэх, бэлчээр бий болгох юм. Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд уг төсөл хөтөлбөр хэрэгжинэ” гэлээ.

Хөдөө аж ахуйн ”Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг МАН-ын дарга хүчинтэй болгох уу?
Хөдөө аж ахуйн ”Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг МАН-ын дарга хүчинтэй болгох уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.