Оросоос оруулж ирсэн хямд үнэтэй архийг шагчид гудамжинд зарж борлуулдаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 5 секунд
Оросоос оруулж ирсэн хямд үнэтэй  архийг шагчид гудамжинд зарж борлуулдаг болжээ

Оросоос оруулж ирсэн хямд үнэтэй архийг шагчид гудамжинд зарж борлуулдаг болжээ

ОХУ, Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш аль аль талдаа сөрөг нөлөө ихтэй болжээ. Орос руу явж орсон манай иргэдийг тэд дээрэмдэх нь энүүхэнд. Харин манай улсын иргэд Эрхүү, Улаан-Үдээс хямд үнэтэй архи оруулж ирэн гудамжинд зардаг болсон байна, яг л 90-ээд оны эхэн үеийнх шигээ. Нийслэлийн цагдаагийн газрынхан “Шагчид олширч байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар архи борлуулах, далд хэлбэрээр архидалтыг өөгшүүлэх боллоо. Шагчид хүнсний дэлгүүрүүд хаагдсаны дараа шөнийн цагаар гудамжинд Оросоос авчирсан төрөл бүрийн архи зарж байна. Тэд Багшийн дээд, Хүнс, хөдөө аж ахуйн яам, “Модны-2”-ын орчимд  архиа борлуулдаг” гэжээ. ОХУ-аас оруулж ирсэн архиуд нь манай дотоодод үйлдвэрлэсэн архинаас даруй 50 хувь хямд байдаг байна.

Б.Баяр

Эх сурвалж: tumen.mn

  З.Энхболд: Манай намын дүрмээр надад Ерөнхий сайд болох боломж байхгүй
З.Энхболд: Манай намын дүрмээр надад Ерөнхий сайд болох боломж байхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.