ИНЕГ-ын дарга бага оврын агаарын тээвэрлэгчидтэй уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
ИНЕГ-ын дарга бага оврын агаарын тээвэрлэгчидтэй уулзав

ИНЕГ-ын дарга бага оврын агаарын тээвэрлэгчидтэй уулзав

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан бага оврын агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

“Монголиан эйрвэйс” ХХК, “Скай Жет” ХХК, “Томас Эйр” ХХК, “Скай Такси” ХХК зэрэг 14 байгууллагын удирдлагатай уулзаж, иргэний нисэхийн салбарт 2022-2025 онд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэний нисэхийн салбарт 2025 он хүртэл хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх, үүнд тулгамдаад буй асуудлуудыг шийдэх гарц гаргалгааг ярилцаж, санал солилцов.

Бага оврын агаарын тээвэрлэгчид ИНЕГ-ын удирдлага хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонссонд талархал илэрхийлээд, “Хил хязгааргүй нисэх” бодлогод бага оврын агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудал бүгд багтсаныг хэллээ.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тэдний санал хүсэлтийг бичгээр дахин хүлээн авч, цаашид шинэчлэх салбарын хууль, дүрэм журамд тусгахаа мэдэгджээ.

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам нь таруу суурьшсан оронд бага оврын агаарын тээвэр маш тохиромжтой. Тухайлбал, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээс эхлээд байгаль орчны судалгаа, шинжилгээ хийхэд ч бага оврын онгоцоор үйлчлэх нь тохиромжтой юм.

"Сэр" төрийн албан хаагчдаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.