Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амийг хөнөөсөн этгээдийг ЭРЭН ХАЙЖ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амийг хөнөөсөн этгээдийг ЭРЭН ХАЙЖ байна

Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амийг хөнөөсөн этгээдийг ЭРЭН ХАЙЖ байна

Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрсөн шөнө хүн амины аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр хүний амь насанд хүрч улмаар оргон зайлсан этгээдийг одоогоор эрэн сурвалжилж байна. Тухайн этгээд сумын зургадугаар багт мал малладаг 30 гаруй настай малчин О. Хэрэг явдал гарах үед ангийнхаа найзтай хамт архидан согтуурч байх үедээ биед нь хутгалж, амь насыг нь хөнөөжээ. Улмаар хэргийн газраас оргон зайлах үедээ эмнэлгийн машиныг түр барьж байсан иргэний гэрийн хаалгыг нь эвдэлж ороод мөн хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Амиа алдсан тухайн иргэн 40 настай байжээ. Хашаанд нь байсан эмнэлгийнх машиныг авч зугтахын тулд амь насанд нь халдсан болов уу гэж сумын иргэд таамаглаж байгаа аж. Хоёр хүний амийг хөнөөсөн О хэргийн газраас зугтахын тулд хөдөө ахындаа очоод мотоциклийг нь унаад оргоно зайлсан байна.

Бид энэ талаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяраас тодруулахад тэрбээр "Манай суманд хүн амины хэрэг гарсан нь үнэн. Хэрэг явдал өнгөрөгч шөнийн 00.30-2.00 цагийн хооронд болсон. Одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр рүү зугтсан гэсэн мэдээлэл байгаа. Сумын Засаг даргын захирамжаар сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан эрэн хайх багийг томилсон. Мөн аймгийн Цагдаагийн газраас нэмэлт бүрэлдэхүүн ажиллаж байна" гэлээ

Дорнод аймаг наймдугаар сарын 2-ныг хүртэл нийслэл болон бусад аймаг сумдад үхрийн мах, түүхий эд нийлүүлэхийг хориглолоо
Дорнод аймаг наймдугаар сарын 2-ныг хүртэл нийслэл болон бусад аймаг сумдад үхрийн мах, түүхий эд нийлүүлэхийг хориглолоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.