БНСУ-д Гэрээгээр ажиллаж байгаад ирсэн дахин явах хүсэлтэй иргэдийн 2015 оны 2 дахь удаагийн тусгай шалгалтын бүртгэлийн зар
Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсныг мэдэгдье.
БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.
1. Хуваарь
Бүртгэл | Хуваарь зарлах | Шалгалт | Хариу зарлах | Бүртгүүлэх иргэний нас |
2015.05.06-08 | 2015.05.22 | 2015.06.02~ | 2015.06.23 | 1975.05.07 – 1997.05.06 |
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны үйл ажиллагаа ба бүртгүүлэх иргэдийн тооноос хамааран шалгалтын хуваарьд өөрчлөлт орж болно.
– 1-р ээлж (35 хүн)
– Шалгуулагчдад өгөх заавар ба шалгалт: 08:30-10:40
– 2-р ээлж (35 хүн)
– Шалгуулагчдад өгөх заавар ба шалгалт: 10:50-13:00
– Шалгуулагч нь заавар өгөх цагаас өмнө ангидаа орсон байх ёстой.
2. Ажиллах салбар : аж үйлдвэр, загас агнуур, газар тариалан ХАА, барилга, үйлчилгээ
Нутаг буцахаас өмнө хамгийн сүүлд ажиллаж байсан үйлдвэртээ ажиллахыг хүсэх тохиолдолд 1-ээс дээш жил ажилласан байх ёстой ба тухайн ажиллаж байсан үйлдвэрт хамаарах ижил үйлдвэрийн салбарын сонгох хэрэгтэй. Иймд ажил хайгчаар бүртгүүлэх үеийн үйлдвэрийн салбарыг сонгож бичихдээ анхааралтай хандана уу.
3. Сонгож авахаар төлөвлөсөн тоо
Ажиллах салбар тус бүрээр 200 оноо авах ёстойгоос 80-аас дээш оноо авсан иргэдээс ажиллах салбараас хамаарахгүйгээр онооны дараалалаар сонгох ба сонгох хүний тоог дараа нь жич зарлана.
4. Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь
Шалгалт авах газар: СХТТШ-ын Компьютерт суурилсан тестийн танхим
– Шалгалт өгөх өдрийн хуваарийг зарлах мэдээллийн хэрэгсэл
– СХТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )
– Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний Төвийн зарлалын самбар
5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага
– БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/
– 18-39 настай 1975 оны 5 сарын 7-ноос 1997 оны 5 сарын 6-ний хооронд төрсөн байх
– Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх
– Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх
– Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
6. Бүртгэл
– Бүртгэл явагдах хугацаа : 2015.05. 6 – 8 (3 өдөр)
– Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
– Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
– Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
– БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар
– Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)
– Бүртгэлийн анкетан дээр шалгалтын дугаар хэвлэгдсэн байх тул нэг хүнд нэгийг өгч бүртгэх бөгөөд алдаатай бичсэн бол штрихээр засна уу. Бүртгэлийн анкетан дээр боломжтой бол овог нэр англи үсгээр бичигдсэн пасспортын хуулбарыг наана уу.
– 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
– Шалгалтын хураамж төлсөн баримт
– Шалгалтын хураамж: 24$ доллар
Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)
– Ирсэн дараалалаар бүртгэх бөгөөд бүртгэхээр товлосон тооноос хэтрүүлэн бүртгэсэн иргэдийн тухайд нэмэлт шалгалт авах өдрийг товлон шийдвэрлэж авна. Тус шалгалтын хуваарийг бүртгүүлсэн иргэн тус бүрээр гаргаж зарлана.
7. Шалгалтын бүтэц ба оноо: 2015.06.02 –
Бүтэц | Асуултын тоо | оноо | Цаг |
нийт | 50 | 200 | 70минут |
унших | 25 | 100 | 40 минут |
сонсох | 25 | 100 | 30минут |
– Стандартад нийцсэн тестийн бүтэц ба оноо өгөлт
– Олон төрлийн сонголтын асуултууд
– Унших, сонсох шалгалт нь завсарлагагүйгээр шууд үргэлжлэн явагдана.
– Асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” номонд үндэслэн бэлдсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.
– Шалгалтанд ирэхдээ авчрах бичиг баримт
– Шалгалтын тасалбар
– Анкет бөглөхдөө хавсаргасан иргэний үнэмлэх буюу гадаад пасспорт
Иргэний үнэмлэх буюу гадаад пасспортаа авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
8. Дүн гаргаж зарлах
– Хариу зарлах өдөр : 2015 оны 6 сарын 23
– Зарлах мэдээллийн хэрэгсэл
– Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний Төвийн зарлалын самбар
– Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны цахим хуудас ( www.eps.go.kr)
– СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
– Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалт өгсөнөөс хойш 2 жил байна.
9. Анхаарах зүйлс
– Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтанд тэнцсэн ч хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
– СХТТ тусгай шалгалтанд тэнцсэн иргэнийг биржид байршуулах ажилд зуучлах гэх мэт дахин ажиллахаар явахад шаардлагатай ажлуудын хугацааг багасгаж явахын өмнөх сургалтнаас чөлөөлнө.
– Шалгалтын үеэр гар утас, кассетны хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно.(эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно.)
– Шалгуулагч нь хуулж хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
– Шалгалтанд бүртгүүлсэн иргэний пасспорт дээрх хувийн мэдээлэл нь анкетанд бөглөсөн овог нэр, төрсөн он сар өдөр зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх болон БНСУ-ын хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй тул хувийн мэдээлэлийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн бүрэн өөрөө хариуцна.
– Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаварыг “The Standard Textbook for EPS-TOPIK“ сурах бичгэнд түшиглэн нийтэд ил болгоогүй аргаар боловсруулна.
сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >
Бүлэг | Агуулга | Цахим хуудасны хаяг |
HRD Korea | Textbook file (PDF, Sound source) | http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2 |
EPS-TOPIK | Textbook file (PDF, Sound source) | http://epstopik.hrdkorea.or.kr |