Х.Тэмүүжин, Д.Долигжав нар цагдаагийн мөрдөн байцаагчид тайлбар, мэдүүлгээ өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Х.Тэмүүжин, Д.Долигжав нар цагдаагийн мөрдөн байцаагчид тайлбар, мэдүүлгээ өгнө

Х.Тэмүүжин, Д.Долигжав нар цагдаагийн мөрдөн байцаагчид тайлбар, мэдүүлгээ өгнө

Х.Тэмүүжингийн цахим хуудсаар дамжуулан шуугиан тарьсан 4 сая долларын гүйлгээний баримт хүмүүсийн гайхлыг төрүүлсээр байгаа. Энэ баримттай холбогдуулан “Алтан дорнод монгол” компанийн зүгээс “Зүгээр л нэг арилжааны төлбөр төлсөн баримт шүү дээ” хэмээн тайлбарлаад өнгөрсөн.  Х.Тэмүүжингийн хувьд одоо болтол энэ талаар юу ч дуугарсангүй.  Уг нь “Алтан дорнод монгол” компанийг үүсгэн байгуулж, Монголд их хэмжээний алт олгоборлон, татвараа төлсөн, төлөөгүй гэх маргаан үүсгэн, манай цагдаад шалгагдаж байсан Паушокын хэргийг Д.Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа хэрэгсэхгүй болгуулсан байв.   Засгийн газар солигдож, сайд нарыг шинээр томилох үед Х.Тэмүүжин  харин тэрхүү 4 сая долларын баримтыг ил болгосон нь Д.Дорлигжав руу чиглэлсэн түүний дайралт гэж учир мэдэх  зарим нь хардаж байсан юм. Д.Дорлигжав үүнд ямар нэгэн тайлбар бас л өгөөгүй. Тэр шууд  АТГ-т хандан шалгуулахыг хүссэн. Тэгвэл АТГ-аас түүний хүсэлт, уг 4 сая долларын баримттай холбоотой асуудлуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулахаар болсон байна. АТГ-аас “Энэ бол манай шалгах хүрээний асуудал биш” гэж үзжээ. Тиймээс Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нар эрүүгийн мөрдөн байцаагчид тайлбар, баримт нотолгоо, мэдүүлгээ өгөх  ажээ.  Одоогоор Х.Тэмүүжинд эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа бололтой. Учир нь тэрхүү баримтын мөрөөр  мөрдөн шалгах ажиллагаа хийсний дараа  хэрхэх нь тодорхой болох ажээ.    

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо
Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.