Парист үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Парист үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Парист үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Ням гарагт Францын нийслэл Парис хотод амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал болжээ.

Уг жагсаалыг Жан-Люк Меланшоны зүүний үзэлт “Ялагдашгүй Франц”, “Европ-Экологи-Ногоонтнууд”, Социалист нам болон үйлдвэрчний хэд хэдэн байгууллага, холбоод зохион байгуулсан байна. Жагсаал орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Үндэстний талбайгаас эхэлжээ.

Жагсагчид үнийн хөөргөдлийг, ялангуяа цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг, түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна.

Жан-Люк Меланшоны хэлснээр, Францын нийслэлийн гудамжинд 140 мянган хүн жагсжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний дараагийн үе шатуудын нэг нь 10 дугаар сарын 18-нд болох бүх нийтийн ажил хаялт гэж Меланшон мэдэгдсэн байна.

Жагсаалын үеэр үймээн самуун дэгдээх оролдлого гарч, хар хувцастай маск зүүсэн залуус нэгэн банкны цонхыг хагалснаас гадна, “MacDonald`s” түргэн хоолны сүлжээ халдлагад өртжээ. Цагдаа нар үймээн гаргагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Цагдаа нар тайван жагсагчдын дунд хэт зүүний үзэлтнүүд болон "шар хантаазтанууд"-аас бүрдсэн 400 орчим үймээн самуун дэгдээгчид байгааг урьдчилан харсан гэж “Le Figaro” сонин цагдаагийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

PCR шинжилгээний хариуг өдөрт нь гаргаж байх үүрэг өгөв
PCR шинжилгээний хариуг өдөрт нь гаргаж байх үүрэг өгөв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.