Үйл ажиллагааны орлоготой иргэдийг дэмжих татварын хуулийн өөрчлөлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 48 секунд
Үйл ажиллагааны орлоготой иргэдийг дэмжих татварын хуулийн өөрчлөлт

Үйл ажиллагааны орлоготой иргэдийг дэмжих татварын хуулийн өөрчлөлт

Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулснаар татвар төлөгч хүсэлтээ гарган үйл ажиллагааны орлогоосоо 1.0 хувиар албан татвар төлж, хялбаршуулсан горимоор татварын тайлангаа гаргана. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлж буй иргэн Та татварын хялбаршуулсан горим сонгож, худалдан авагч, үйлчлүүлэгчдээ “И-баримт” олгосноор үйл ажиллагааны борлуулалтын орлогоосоо 1.0 хувиар албан татвар төлөх эсхүл үйл ажиллагааны орлого, зардалаа тайлагнан татвар ногдуулах орлоготой тохиолдолд 10.0 хувиар албан татвар төлөх үү гэдгээ татвар төлөгч өөрөө сонгох боломжтой.
Бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын орчныг хялбаршуулах зорилгоор 2019 оны татварын хуулийн шинэчлэлээр жилд 50.0 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой хувиараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татварын хялбаршуулсан горимоор үйл ажиллагааны нийт орлогын 1.0 хувиар албан татвар төлж, тайлагнах боломжийг олгосон.

Татварын хуулийн дээрх шинэчлэлийн үр дүнд бизнес эрхлэгч иргэдийн хувь хүний орлогын албан татвар тайлагналын хувь өссөн эерэг үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2019 онд хувиараа бизнес эрхлэгчдийн 7.0 хувь нь татвараа тайлагнадаг байсан бол энэ хэмжээ 2022 онд 28.0 хувь болж өсжээ. Эдгээр татварын тайлан ирүүлсэн иргэдийн 59.0 хувь нь хялбаршуулсан горимоор тайлагнасан байна.

Харин жилийн 50.0 сая төгрөгөөс дээш үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч борлуулалтын орлого, зардлаа өөрөө тооцож татвараа тайлагнах одоогийн тогтолцоо нь татвар төлөгчийн хувьд хүндрэлтэй, нөгөө талаар татварын ачааллаас зайлсхийж төлбөрийн баримт олгохгүй байх, худалдан авагч зардалдаа тайлагнах, иргэд төлбөрийн баримтын буцаан олголтын урамшуулалд хамрагдаж чадахгүй байх сөрөг нөлөө үүсэж байсан.

Иймд бичил, жижиг бизнес эрхлэгч, хувиараа ажил үйлчилгээ үзүүлэгч иргэдийг дэмжих, сайн дураар татварын хууль тогтоомж мөрдөх зан хандлагыг сайжруулах, татварын хуулийг тэгш хэрэгжүүлэх, тэдний татварын ачааллыг нь бууруулах зорилгоор татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлагнах, төлөх үйл ажиллагааг хялбаршуулж үйл ажиллагааны орлогын хэмжээ хамаарахгүйгээр татвар төлөгчийн хүсэлтээр татварын хялбаршуулсан горимыг сонгон 1.0 хувиар албан татвар төлж, тайлагнах боломж өргөжүүллээ.

Мөн Татварын ерөнхий газраас бизнес эрхлэгч хувь хүний үйл ажиллагааны орлогын нэг хувиар албан татвар төлөх боломж өргөжиж байгаа ч 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг хэвээрээ гэдгийг анхааруулж байна.

 Оюутнууд ирэх сараас нийтийн тээвэрээр үнэгүй зорчино
Оюутнууд ирэх сараас нийтийн тээвэрээр үнэгүй зорчино
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.