КЕКҮШЮЗАН Д.БАТБАЯР ЗАЛИЛАН ХИЙХДЭЭ БУСДЫН ГАРЫН ҮСГИЙГ УДАА ДАРАА ХУУРАМЧААР ҮЙЛДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 9 секунд
КЕКҮШЮЗАН Д.БАТБАЯР ЗАЛИЛАН ХИЙХДЭЭ БУСДЫН ГАРЫН ҮСГИЙГ УДАА ДАРАА ХУУРАМЧААР ҮЙЛДЖЭЭ

КЕКҮШЮЗАН Д.БАТБАЯР ЗАЛИЛАН ХИЙХДЭЭ БУСДЫН ГАРЫН ҮСГИЙГ УДАА ДАРАА ХУУРАМЧААР ҮЙЛДЖЭЭ

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп” -ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан хэрэгтээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Энэхүү луйврын хэргээс гадна түүнийг давхар залилангийн хэрэгт шалгаж эхэлсэн байна. Тэрээр хятад түншээсээ мөнгө салгахын тулд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжууд үйлдэж, урд хөршийн компанид илгээн, итгэл төрүүлсэн байна.  Энэ аргаараа тэрээр таван жилийн турш бусдыг залилан мэхэлж, нийт 32,7 тэрбум төгрөг луйварджээ. Баримт өгүүлье. Кёкүшюзан Д.Батбаяр Засгийн газар, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай үнэгүй ашиглуулахаар “хуурамч” гэрээ байгуулсан байдаг. Нэг ёсондоо Монголын Засгийн газраас Замын-Үүдэд барих чөлөөт бүсийн бүх ажлаа эл байгууллагад даатгасан гэх утгыг компанийн эздэд  ойлгуулсан гэсэн үг. Өөрийн хүссэнээр засаглалаа хэрэгжүүлэх зэрэг эрхийг зөвшөөрсөн гэх утгаар тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсэг бүхий албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, итгүүлэх замаар мөнгө авч байжээ. Бүр 2009-2014 оны хооронд буюу нийт таван жил дамнан үргэлжилсэн уг залилангийн хэрэг өрнөсөн процесс нь, иргэн Н.Болормаа өөрийгөө Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч хэмээн урд хөршийн компанид танилцуулж, мөнгө салгаж явах зуураа УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяртай холбож, улмаар үгсэн хуйвалдах замаар үргэлжлүүлэн залилж, найз “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндоржоо татан оролцуулсан байдаг аж. Уг хэргийг АТГ-аас Цагдаагийн байгууллага руу шилжүүлж, эдүгээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтэст Д.Батбаяр нарыг мөрдөн шалгаж, улмаар яллагдагчаар татаад байгаа аж. Д.Батбаяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Миний хүүгийн хуурай аав” хэмээн хятад түншүүддээ танилцуулжээ. Мөн “Евроази интернэшнл инвестмент групп”-ийн захирал Вү Сэн Чиангд өөрийгөө УИХ-ын гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хэмээн танилцуулж байсан аж. Улмаар тухайн үеийн гишүүний нэр нөлөөгөө ашиглах замаар Вү Сэн Чиангд итгэл төрүүлэхийн тулд хэд хэдэн уулзалт зохион байгуулсны нэг нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалт байжээ. Уулзалтын үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  дипломат ёсоор “Төслийг дэмжинэ” гэж дуугарсан гэх. Энэ үг л Д.Батбаярт хэрэгтэй байсан аж. Тэрээр өөрийн залилан луйвартаа ийнхүү тухайн үеийн Ерөнхийлөгчийг  ийнхүү оролцуулснаараа тэрбумаар нь залилах том алхмаа хийжээ.   Төгсгөл. Түрүүч нь I нүүрт

Эх сурвалжийн мэдээллээр Д.Батбаяр уг уулзалтын дараа “Ерөнхийлөгч миний хүүгийн хуурай аав тул төслүүдийг дэмжинэ” гэж амлаж байсан гэх. Ингэж нэлээд хэмжээний санхүүжилт нэмж салгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг асуудлаар Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, өнөөх нь тус уулзалтыг огт санахгүй байна гэж мэдүүлжээ. 

Тухайн үед Ерөнхий сайдаар С.Батболд, Тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байж. Д.Батбаяр нар тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Монголын Засгийн газраас Замын-Үүдэд чөлөөт бүс хөгжүүлэх дэд бүтцүүдийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийх, улмаар тогтвортой байдлын гэрээг зуруулсан байна. Ингэхдээ “Евроази интернэшнл инвестмент групп”-д Замын-Үүд дэх 50 мянган га газраа өөрийн дураар засаг захиргааны нэгжээр тогтоож,  өвлүүлж,  ашигт малтмалыг нь ашиглаж, бүсээс айл болон бусад ААН-үүдийг гаргах замаар тэднийд бүрэн өгөхөөр гэрээнд тусгаж өгсөн байдаг. Мөн үүнээс гадна Тавантолгойн ордын 63 хувийг эзэмшүүлэхээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна гэж итгүүлжээ. 

Дараачийн хуурамч бүрдүүлбэр нь, Ерөнхий сайд асан С.Батболдын “…танай компанийг Тавантолгой ордод хувь эзэмшүүлэх чиглэлд зохих дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна” гэсэн утга бүхий албан бичиг. Уг хуурамч бичгийг 2009 онд үйлдэж, Хятадын талдаа үзүүлж байжээ. Улмаар дараа жил нь тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхболдын гарын үсэг бүхий “…Монгол Улсын Төр та бүхэнтэй хамтран ажиллаж болох гэж үзэн, Тавантолгойн орд газраас 63 хувийг нь эзэмшүүлэхээр Засгийн газар, УИХ дээр хэлэлцэж байна” гэсэн бичиг хүргүүлсэн байна.Нийтдээ таван жил орчим үргэлжилсэн уг залилангийн явц дахь хамгийн жигтэй кэйсд таван ширхэг ордыг “Евроази интернэшнл инвестмент групп”-д бэлэглэнэ гэх агуулга бүхий албан бичиг ордог. Уг албан бичгийг 2009-2010 оны хооронд хэд хэдэн удаа хуурамчаар үйлдэж, Хятадын талдаа үзүүлжээ. Хуурамч албан бичигт дурдсанаар, Орхон аймгийн зэсийн орд, Сүхбаатар аймгийн төмрийн орд, Төв аймгийн алтны орд, Дорноговь аймгийн нүүрсний орд, Өмнөговь аймгийн Оюутолгой ордын зүүн урд байрлах нүүрсний уурхайнуудыг “бэлэглэсэн”  байна. Нэг ёсондоо, “Замын-Үүдэд танайх бүх зардлаа гаргаж, чөлөөт бүс байгуулах учраас бид найр тавьж, таван орд бэлэглэн дайлж байна” гэх талархлын үг аятайгаар ордуудаа хуурамчаар бэлэглэж явжээ. Энэ хүрээндээ Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий банк байгуулах сертификат гаргаж өгч байжээ.

Ингэхдээ 2009 оны зургадугаар сард тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчийн Л.Пүрэвдоржийн хуурамч гарын үсэг бүхий “Банк байгуулахыг дэмжинэ” гэх албан бичиг илгээж, жилийн дараа сертификатаа илгээж, жүжгээ тавьсан байна.

Ард түмнээ төлөөлж парламентын танхимд суугаа УИХ-ын гишүүн нь “Энэ ч ордыг аваад өгье, тэр ч банкийг байгуулаад өгнө. Газрыг дураараа ашиглаж болно” хэмээн гадны компанид ойлгуулж, тэд нь ч “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэн шиг загнасан мэт дүр зураглал үлджээ. Хятадын бизнесмен эр ч тэр яаж бодохоороо тусгаар улсын нутаг дэвсгэрт өөрсдийн засаглал тогтоож, Тавантолгойн ордын 63 хувийг эзэмшиж, таван орд бэлгэнд авч болно гэж сэтгэснийг таахад бэрх юм. Ямар ч байсан тэд таван жилийн турш ийм үлгэрт итгэж, нэгэн үес Японд “Мэхний их дэлгүүр” хэмээн алдаршиж явсан Кёкүшюзан Д.Батбаярт 32.7 тэрбумаар залилуулжээ. Мөнгө мөртэй, өгсөн авсан нь ч нотлогдож буй тул Улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт Кёкүшюзан Д.Батбаяр луйврын хэргээсээ гадна залилангийн хэрэгт унах нь тодорхой болоод байна.

З.Энхболд : Шилэн дансны хяналтыг илүү хүчтэй болгож, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн дарга нарыг хал (Бичлэг)
З.Энхболд : Шилэн дансны хяналтыг илүү хүчтэй болгож, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн дарга нарыг хал (Бичлэг)
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.