Филармонийн дууч шувуухай гэгддэг Т.Амина “нүцгэн од” болов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Филармонийн дууч шувуухай гэгддэг Т.Амина “нүцгэн од” болов уу

Филармонийн дууч шувуухай гэгддэг Т.Амина “нүцгэн од” болов уу

Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан тэрбээр урлагийн хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцоод алтан медаль авч чадалгүй хоцорсон нь бий. Гэвч энэ ялагдлаараа өөрийгөө хурцалж “Би тэртээ тэргүй шүүгчдэд зориулагдсан дуучин биш. Алтан медальтай дуучдаас нь илүү амжилттай явна” гэж хэвлэлийнхэнд бардамнаж нэг хэсэг баахан шуугиан дэгдээж явлаа.

Бие даасан цөөнгүй хэдэн уран бүтээл гаргасан ч, төдийлөн амжилт олоогүй болохоор тэр үү. Намын харьяалалд багтан “хурган дарга” болсон дуучин бүсгүй маань бэлтэй эрхмүүдийн хүчинд нэлээд хэдэн дуугаа клиптэй болгосон гэлцдэг нь оргүй зүйл биш. Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллах болсноосоо хойш олны нүдэнд элдэв байдлаар өртөхөө больсон Т.Амина харин сүүлийн үед нүцгэн зургаараа “алдарших” шахаад байгаа.

Цахим хуудсандаа оруулсан түүний хагас нүцгэн шахуу зургууд фэн залуусынх нь дургүйцлийг төрүүлж, уран бүтээлээ илүү сайжруулбал энэ мэт сенсааци дэгдээснээс илүү амжилт олно гэдгийг анхааруулжээ. Угийн дураараа зантай, хэний ч үгийг сонсох дургүй дуучин бүсгүйд эл зөвлөмж тийм ч сайхан санагдаагүй нь лав биз ээ.

 

Эх сурвалж: Photonews.mn

 

 

 


Хамгийн халуухан 10 эмэгтэйн жагсаалтыг жүжигчин Б.Баярмаа тэргүүллээ
Хамгийн халуухан 10 эмэгтэйн жагсаалтыг жүжигчин Б.Баярмаа тэргүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.