МАН-ын генсек Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
МАН-ын генсек Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

МАН-ын генсек Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

 

МАН-ын урилгаар улс төрийн намын удирдлагууд өнгөрсөн пүрэв гаригт Төрийн ордонд Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй санал бодлоо солилцсон билээ. Энэ уулзалтаас улс төрийн намуудын удирдлагуудын төлөөлөл оролцсон Сонгуулийн хуулийн ажлын хэсэг байгуулж, үүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар удирдуулж, ажиллахаар болсон. Тэгвэл энэ ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар хурлын танхимд болж байна. Танхимд хүрэлцэн ирсэн намын удирдлагууд Р.Бурмаа гишүүний ахалж боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг суурь дэвсгэрээ болгож дээр нь санал тоолох хар машин, сонгуулийн тэгш гараанаас  нэр дэвшигчдийг өрсөлдүүлдэг байх гэхмэтчилэн заалтуудаа шигтгээд явах уу, эсвэл Монголын улс төрийн намууд хамтдаа цоо шинэ Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах уу гэдэгт санал бодлоо солилцсон юм. Хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд парламентад суудалтай  таван намын гаргаж чадаагүй хуулийн төслийг улс төрийн 22 нам цоо шинээр боловсруулна гэдэг боломжгүй гэсэн санаа дэвшүүлж байлаа. Тиймээс Р.Бурмаа гишүүний боловсруулсан хуулийн төсөл дээр суурилж зарчмын гол гол асуудалдаа өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй гэсэн саналтай хүн олон байлаа. Түүнчлэн зарим намын дарга нар Р.Бурмаа сайд Сонгуулийн хуулийн төслөө таг дарчихаад парламентад суудалгүй намуудад өгөхгүй байгаа гэх гомдол мэдүүлж байсан. Үүнд АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр “Сонгуулийн хуулийн төслийг Р.Бурмаа сайд нууж, хаасан зүйл байхгүй” гэсэн тайлбар өглөө. Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн анхдугаар хуралд Монголын улс төрийн 15 гаруй намын төлөөлөл оролцож, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байна. Хуралдаан Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд үргэлжилж байна.

 

 

Ц.Анир

 

Хороондоо хуримлах боломжтой боллоо
Хороондоо хуримлах боломжтой боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.