Буддын сүмийн хөргөгчөөс барын 40 бамбар олджээ (14+)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Буддын сүмийн хөргөгчөөс барын 40 бамбар олджээ (14+)

Буддын сүмийн хөргөгчөөс барын 40 бамбар олджээ (14+)

Хүчирхэг барс эв найрамдалтайгаар буддын лам нартай амьдардаг гайхалтай нэгэн сүмийн талаар та өмнө нь сонссон байх. Гэтэл энэ сүмийн жинхэнэ нүүр царайг илчлэгдлээ. 

Таиландын эрх баригчид Канчанабури мужийн Барт сүмд (Ват Па Луангта Буа Янасампанно) нэгжлэг хийжээ. Гэтэл сүмийн гал тогооны өрөөний хөргөгчөөс 40 бамбар гарч ирсэн хэмээн "The Guardian" бичжээ. Хоол хүнсээ хадгалдаг хөргөгчөөс нь... "Барын нялх бамбаруудыг том шилэн саванд консервлосон байсан. Ихэнх бамбар эхээс төрөөд ердөө хэдхэн хоносон байхад нь хөнөөжээ" гэж Таиланд улсын Үндэсний парк, зэрлэг байгалийг хамгаалах яамны албан төлөөлөгч Адисорн Нучдамронг мэдэгдлээ. Харин "Bangkok Post"-д саяхан нийтлэгдсэн мэдээгээр Барт сүмийн нутаг дэвсгэрээс дахин 30 бамбарын хүүр олдсон байна. Хэдхэн өдрийн өмнө олдсон 40 бамбар дээр нэмээд гэдгийг анхаарна уу. Түүнчлэн тус сүмээс Таиландад маш ховордсон бинтуронг гэдэг амьтны хүүр гарч ирсэн байна. 

Таиландын амьтан хамгаалагчид "Лам нар энэ газрыг амьтдын там болгож хувиргажээ" хэмээн мэдэгдлээ. Тэжээмэл барсад харгис ханддаг, тэр бүү хэл жуулчдын өмнө барсаа номхон байлгах гэж хар тамхи өгч мансууруулдаг гэж лам нарыг амьтан хамгаалагчид буруутгаж байна. "Ийм учраас л жуулчид баранд хүрэхэд тэдгээр амьтад яадаг ч үгүй, бүр толгойг нь өвдөг дээрээ тавьдаг байсан" гэж тэд ярилаа. 

Барт сүмийн 3 лам, 2 туслахыг ховор ан араатан хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Уг нь лам нар Улаан номд орсон ховор амьтдыг харж хандах үүрэг хүлээсэн юм байна. Гэтэл мөрдөх ажиллагааны үеэр эндхийн лам нар хамгаалах ёстой өнөөх барсаа алж хөнөөн, түүгээр сахиус, бэлэг дурсгалын зүйлс хийн арьсыг нь хар зах дээр хууль бусаар наймаалдаг байсан нь илэрчээ.

Энэ сүмийг 1994 онд Пра Ачарн Пхусит Кантхитхаро ламтан байгуулжээ. Харин 1999 оноос энд бар тэжээдэг болсноос хойш Барт сүм гэгдэн дэлхий даяар алдаршжээ. Сүмд одоо 137 бар байгаа бөгөөд эрх баригчид өдөрт 20, 20-иор нь зөөвөрлөж байна. Тээврийн хүчин чадал нь ийм гэнэ. Одоогоор 80 амьд барыг аварч өөр тийш нь нүүлгэн шилжүүлжээ. Барт сүмийг өдөр бүр хэдэн зуун жуулчин ирж сонирхон 20 доллараар зургаа авахуулдаг байжээ. 

 

 

Фиттнест явахдаа анхаарах зүйлс
Фиттнест явахдаа анхаарах зүйлс
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.