"Энхсаран" сувилалд бөөнөөрөө сууж лайв хийж, гаднаас бараа оруулж зардаг байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
“Энхсаран“ сувилалд бөөнөөрөө сууж лайв хийж, гаднаас бараа оруулж зардаг байжээ

“Энхсаран“ сувилалд бөөнөөрөө сууж лайв хийж, гаднаас бараа оруулж зардаг байжээ

Ковид 19 вирусийн халдвар дотоодод алдагдсан эх сурвалж Энхсаран сувилалтай холбогдоод байгаа. Тус сувилалд тусгаарлагдаад гарсан жолооч Д гэртээ гараад дөрөв хоногийн дараа вирустэй нь илэрсэн нь Энхсаран сувиллын дотоод халдвар хамгаалал алдагдсантай холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд мэдэгдсэн.

Энэ асуудлаар УОК-оос цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хүсэлтээ хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл шалгалтын ажил ямар шатандаа яваа талаар Хууль зүй дотоод хэргийн сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Энхсаран сувиллын халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудлаар Эрүүл мэндийн яам болон иргэд нийлсэн 10 гаруй хүнд холбогдох Эрүүгийн хэрэг үүсч байна. Энх саран сувилалд бөөндөө сууж лайв хийсэн, халдвар хамгаалал алдсан, гаднаас бараа оруулж тусгаарлалтад байсан иргэдэд зарсан зэрэг маш олон асуудал шалгагдаж тодорхой болсон.Маргааш Эрүүгийн хэргийн дугаар авахаар нь хэрэгт татагдан шалгагдах 10 гаруй хүнээс мэдүүлэг, тайлбар авна" гэв.

МИАТ-ийг үгүй хийсэн Л.Халтар “том” юм
МИАТ-ийг үгүй хийсэн Л.Халтар “том” юм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.