Энэ сарын 26-нд өвлийн цагийн хуваарьт шилжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Энэ сарын 26-нд өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Энэ сарын 26-нд өвлийн цагийн хуваарьт шилжинэ

2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Үүний дагуу энэ сарын 26-ны 00.00 цагаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Иймд иргэн та энэ үед өөрийн эзэмшиж буй цаг, компьютер болон электрон төхөөрөмжийн цагийн тооллыг нэг цагаар ухрааж тохируулах шаардлагатай. 

Өвлийн цагийн хуваарь 2015 оны есдүгээр сарын 26-наас 2016 оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилнэ.

 

А.Ганчимэг сэтгэлийн хүч аянд нэгдэхийг уриалж байна
А.Ганчимэг сэтгэлийн хүч аянд нэгдэхийг уриалж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.