Хорих 411-р ангиас хоёронтоо оргож чадсан 17 настай Б.Алтаншагай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 9 секунд
Хорих 411-р ангиас хоёронтоо оргож чадсан 17 настай Б.Алтаншагай

Хорих 411-р ангиас хоёронтоо оргож чадсан 17 настай Б.Алтаншагай

 
 

2014 оны Монголын хамгийн чадварлаг оргогчоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын 17 настай Б.Алтаншагай өрсөлдөгчгүй тодорчээ. Тэрээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 ,6 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа биеэчлэн эдэлж байхдаа Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорих 411-р ангиас давтан үйлдлээр буюу 2014 оны 9-р сарын 5-ны өдрийн 13 цагийн орчимд хорих ангийн хамгаалалтын хашааны баруун урд өнцөгт байрлах хяналтын камер суурилуулсан трубагаар дамжин хашаа давж оргосон, мөн 2014 оны 12-р сарын 18-ны өдрийн 20 цаг 45 минутын орчимд мөн хорих ангийн хамгаалалтын хашааны баруун урд өнцөгт байрлах хяналтын камер суурилуулсан трубагаар дамжин хашаа даван оргож чаджээ. Хоёр удаа амжилттай оргосон ч нэг удалгүй баригдсан. Амжилттай оргогч Б.Алтаншагай нь “Би анх 9-р сарын 5-ны өдөр хичээлд сууж байгаад доошоо бууж хоолондоо орсон. Тэгээд хоолноосоо гарахдаа ахлах ангийн хүүхдүүдийн дунд ороод үүдээр гарсан. Үүдээр гараад хойшоогоо тойроод, модон жорлонгийн хажуугийн турбаагаар дамжаад цаашаа хашаа даваад, автобусны буудлаас таксинд суусан” гэж мэдүүлжээ.  Тэндээс шууд эгчийндээ очиход ээж байсан ял эдэлж байгаа хүүгээ хараад “Чи энд юу хийж яваа юм. Мөнгө байхгүй” гэж загнажээ.Тэгэхээр нь гараад Саппорад байдаг найзындаа очоод сууж байтал ангийн захирагч нь өөрөө орж ирээд бариад явжээ. Дараагийн удаад ердөө гуравхан сарын дараа дахин оргож чаджээ. 12-р сарын 18-ны орой кино үзүүлэх үеэр өдрийн  бас хичээлдээ сууж байгаад орой хүүхдүүд цэвэрлэгээ хийж байхад нь жижүүрийн өрөө орж ээлжийн даргаас
“Кино үзүүлэх үү” гэж асуухад үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд кино үзүүлэх үеэр хоёр давхар луу гараад, хоёр давхарын нойлын өрөөнөөс цонхоор гарч модоор дамжиж буусан гэнэ. Ингээд хойд талаар ангийн хашаа даваад эхний удаа оргохдоо дайрасн автобусны буудлаас такси аваад шууд Сонсголон явжээ. Найзындаа ороход архидаж байсан тул хамт ууж хоноод маргааш орой нь баригджээ. Ер нь маш л амархан оргоод байсан байх юм.  Ц.М-ын мэдүүлснээр тэрээр  2014 оны 9-р сарын 5-ны өдөр  дотор шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байжээ. 12 цаг 30 минутын үед ялтныг өдрийн хоолонд оруулаад тоо авахад ялтн тоо бүрэн байсан. Тэгээд 13 цаг 30 минутын үед багш нар дунд анги, ахлах анги аваад 14 цагийн үед ахлах анги бууж ирэхэд ялтан Алтаншагай байхгүй байжээ.  Тэгээд 14 цаг 30 минутын үед тоо авсан чинь бас дутуу байсан гэнэ. Тэгсэн ялтны гал зуухны тогооч Алтаншагай гахайн байр луу явж байсан гэхээр нь бид нар яагаад гадаа гараад явж байгаа билээ гээд бүс шалгаад камер шүүж үзэхэд модон нойлын доогуур ороод алга болсон Тэгэхээр нь оргосон байна гэж мэдээд ангийн даргад мэдэгдсэн. Тэгээд анги түргэн авч цуглаад бүгд эрэлд гараад 20 цаг өнгөрч байхад ангийн дарга өөрөө олж барьж авчирсан гэжээ. Хоёрдахь орголтын үеэр Алтаншагай бас л алга болсоныг 21 цаг 00 минутын үед мэджээ. Дотроо хайгаад байхгүй болохоор нь гадна хамгаалалтын бүсээр хайхад хорих ангийн баруун урд өнцгөөр хамгаалалтын бүсээр орсон хүний мөр цасан дээр гарсан байж.  Тэгээд оргосон байна гэж мэдээд камер шүүж үзэхэд 20 цаг 40 минутанд өрөөнөөс гараад шатны баруун талаар өгсөн 2 давхарт гараад 00 руу ороод нойлын цонхоор доошоо үсэрч буусан нь харагдаж. Дараа нь хашааны урд талаар 20 цаг 45 минутанд очиж давж гарсан нь бичлэгт бууж. Тэр дороо эрлийн ажиллагаа эхэлж  өглөөний 05 цаг өнгөрч байхад Алтаншагайг барьлаа гэж мэдээ иржээ.

NUUTS.mn

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна
Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.