Б.Хулан :1 сарын хугацаанд 8 кг хасч чадлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
Б.Хулан :1 сарын хугацаанд 8 кг хасч чадлаа

Б.Хулан :1 сарын хугацаанд 8 кг хасч чадлаа

Жингээ хасч гоолиг сайхан биетэй болохыг хүсдэг бүсгүйчүүд олон бий. Тэдэнд дуулгах сайхан мэдээ байна. Б.Хулангийн жингээ хассан түүхтэй хамтдаа аялцгаая.

-Бүсгүйчүүд маань илүүдэл жингээсээ салахыг маш их хүсдэг. Харин та бусад эмэгтэйн хүсдэг зүйлийг аль хэдийнээ хэрэгжүүлж чадсан гайхалтай бүсгүй.  Яаж турсан бэ? Бидэнтэй хуваалцаач.
-Сайн байцгаана уу? Хүн ер нь гуалиг биетэй болох гэж биш эрүүл биетэй болохын төлөө хичээвэл хамгийн зөв.  Би багаасаа спортоор хичээллэдэг байсан. Жирэмсэн байхдаа хүртэл иога-аар хичээллэдэг байсан. Энэ нь төрсний дараа турахад их дэм болж өгсөн байх.
 

-Яагаад заавал иога гэж? Иогаар хичээллэх нь ямар үр дүнтэй вэ?
-Хүнд дасгал хийх нь эрсдэлтэй учир хөнгөхөн иогаар хичээллэдэг байсан.  Хамгийн том сайн нөлөө нь жирэмсэн байх хугацаанд тонус өөгөөгүй. Мөн жин харьцангуй бага байсан.
 

-Төрснийхөө дараа өдөртөө юу иддэг байсан бэ? Ер нь турахыг хүсэж байгаа бүсгүйчүүд маань юу идвэл тохиромжтой бол?
-Хамгийн гол нь тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Миний хувьд өглөө босоод заавал хүйтэн ус уудаг. Мөн хар талх , өндөг , ногооны салат гэх зүйлсийн цадатлаа иддэг. Өдрийн 15.00 цаг хүртэл өлсдөггүй. Өдөртөө хар мах , гурвалжин будаа , гүц будаа , тахианы цээж мах гэх мэт зүйлсээр хоол хийгээд иддэг. Тэгээд  16.00 цагаас хойш юм иддэггүй. Аль болох шингэн зүйл сайн уугаад өлсөөд байвал жимс ногоо иддэг.  Гурилан бүтээгдэхүүн , цагаан будаа , амттан гэх мэт зүйлсийг идэхэээс татгалзах хэрэгтэй.
 

-Зөвхөн хоолны дэглэм барихаас гадна дасгал хийдэг үү?
-Өдөр бүр хийдэг шүү. Нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд маань өөрийнхөө биеийг гаргуунд нь гаргачихдаг. Тэгэж болохгүй шүү. Цаг зав олдвол л хөдлөөд бай. Би оройдоо хүүхдээ салхилуулахдаа дээсээ бариад гардаг шүү.
 

-Дээрх дэглэмүүдийг бариад хэдэн сарын хугацаанд хэдэн кг турсан бэ?
-Одоогийн байдлаар 1 сарын хугацаанд 60-52кг болсон байна.
 

-Монголжингоотойгоо ярилцсанд баярлалаа. Бусад бүсгүйчүүддээ хандаж хэлэх зүйл байна уу?
-Та бүхэндээ ч баярлалаа. Турах гэж буй хүнд хамгийн чухал нь тэвчээр юм шүү. Мөн жирэмсэн гээд идээд хэвтээд байж болохгүй. Аль болох сайн хөдлөөд байгаарай.

 

Эх сурвалж: www.Mongoljingoo.mn

Д.Баяндүүрэн: Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол санал авах өдөр
Д.Баяндүүрэн: Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол санал авах өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.