Тэтгэвэрийн насыг нэмэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
Тэтгэвэрийн насыг нэмэхгүй

Тэтгэвэрийн насыг нэмэхгүй

 

Erdene sdТэтгэврийн даатгалын шимт­гэлийн нэрийн данс­ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэ­лэлцэж ​байгаа билээ.

Уг хуульд шинэчлэн тусгаснаар тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэй 62 болгон нэмэгдүүлнэ гэж тусгаад байгаа юм. Тэгвэл энэ тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэхдээ “вдугаар сард нийгмийн даатгалын ажилчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж тогтолцооны шинэчлэлийг хийе гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Ямартаа ч эрүүл мэндийн даатгалыг бие даалгах хууль эрх зүйн орчинтой болж чадлаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын орчинд их том өөрчлөлт хийгдэхээр болсон. Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх 30 гаруй дүрэм, журмыг гаргаж байна. Бас нэг асуудал нь тэтгэврийн тухай. Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулъя. Тэтгэврийн хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцоог өөрчилье гэж байгаа. Энэ дотор юу шинэчлэгдэх вэ, ямар ажил хийгдэх вэ гэх мэтээр асуудлууд орно. Түүний нэг нь “2017-2030 онд эмэгтэй тэтгэврийн насыг 58, эрэгтэй тэтгэврийн насыг 62 болгох боломжийг судлах” гэж оруулсан. Энэ бол төрөөс баримтлах бодлого. Бид бодлого дотроо юуг ч судалж болно. Гэтэл улс төр оруулж эмэгтэй тэтгэврийн насыг 60, эрэгтэй тэтгэврийн насыг 65 болгох гэж байна гээд шуугиад эхэллээ. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Гуравдугаарт тэтгэмжийн олон сан, үйлчилгээг нэгтгээд нэгдсэн тогтолцоотой болъё гэж шийдсэн” хэмээлээ. Ямартай ч тэтгэвэрийг насыг нэмэхгүй гэдэг нь тодорхой боллоо.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа
Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.