АН-ын арваад “эсэргүү” нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
АН-ын арваад “эсэргүү” нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй бололтой

АН-ын арваад “эсэргүү” нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй бололтой

Улс төрийн халуун өдрүүд үргэлжилсээр... Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй парламент ирэх оны төсвийн төслөө юутай ч батлаад авлаа. Одоо шинээр нэр дэвшсэн Ерөнхий сайдын асуудал ид яригдаж буй. АН-ын ҮЗХ-ны хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн олонхи нь дэмжихээ илэрхийлсэн ч Л.Цог нарын цөөн хүн төдийлөн таалсангүй. Зарим эх сурвалжийн мэдээллээс үзвэл лав Л.Цог нь чуулганы нэгдсэн хуралдаанд эсрэг кноп дарах бололтой. Мөн Бие даагчдын зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байх гэж байна. АН-ын бүлэг дотор ч мөн ийм арваад “эсэргүү” байгаа гэнэ. Парламент дахь тус намын бүлгийн 100 хувийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдад нэр дэвшээд намынхаа ҮЗХ-ны хурлын санал хураалтаар  Ч.Сайханбилэгт ялагдсан Р.Амаржаргал харин “Би Засгийн газарт орж ажиллахгүй ч гэсэн Ч.Сайханбилэгийг дэмжинэ” гэж байна. Тэгвэл  МАН-ын бүлэг хэрхэхээ  удахгүй шийднэ. Хэрвээ МАН-ын бүлгийн гишүүдийн нэлээд хэсэг нь Ч.Сайханбилэгийн эсрэг кноп дарвал Засгийн газрыг байгуулах асуудал сунжирч мэдэхээр болоод байгаа ажээ.  

Б.Отгон Эх сурвалж tumen.mn

Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгт урамшуулал зарлажээ
Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгт урамшуулал зарлажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.