Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 36 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

http://www.tumen.mn/upload/2015/10/08/Аргын тооллын 10 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 26, Үнэг одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн. 
                    

 

Загаснуудын хувьд ужиг өвчтэй болно
Хонь - (3/21-4/19) 
Урам зориг, эрч хүч өнөөдөр танд нэгдэж хүчирхэг байна. Таны орд болон дэлхий ван гариг хоорондоо гайхалтай сайхан зохицно. Сар мөн бумбын орд руу хэлбэлзэхэд таны нарны хоёрдугаар зам нь хувийн мөнгө байх ба гадаа талбайд зохион байгуулах ажилдаа ихээхэн цаг зарцуулна. Ямар ч ажлыг үргэлжлүүлэн хийхэд өөрийн санаанууд, хосгүй хандлагууд дээр агуу их оролдлогыг нэм. Таны чадвар хүчтэй байж юмсыг доороос өөд нь гаргаж ирнэ. Энэ үед оюун санаа өөрчлөгдөж аялах, боловсрох сурах зэргээр таныг шинэ чиглэлд жолоодно. Хэвлэлийн, боловсролын болон нэвтрүүлгийн салбарт байгаа хониныхны ажлын бүтээмж өндөр байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Шинэ ажил эхлэх, сэтгэл, гар нийлсэн хүмүүсийг өөрийн төсөл, төлөвлөгөөнд татан оролцуулах, харилцаа холбоо тогтооход гайхалтай сайн өдөр. Эрч хүчээ зөв зохистой, зохион байгуулалттайгаар ашиглахыг хичээ. Хий дэмий ярих эсвэл худлаа амлаад бүтэх зүйл нэг ч үгүй гэдгийг сана. Өглөө босоод бага зэрэг бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно. Хайртай хүндээ санаа зовсноос болж таны сэтгэлийн дарамт улам нэмэгдэх бололтой. Өөртөө амрах цаг гаргаж тайвшир. 

Ихэр - (5/21-6/21) 
Хэтийн төлөвлөлт тохиромжтой. Холбоотны зөвлөгөө зөвлөмж ашигтай. Төлөвлөснөө хий. Санхүүгийн байдал тань нөлөө бүхий хүмүүсээс хамаарах болно. Мэргэжлийн хүрээнд болон урлагийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулахад тааламжтай өдөр. Ажил хэргийн хүрээг тэлэхүйц томилолт, уулзалтад явах нь эерэг үр дүн авчирна. Удирдах газартай холбоотой асуудлууд эергээр шийдэгдэнэ. Ажилдаа дур сонирхолтой байж чадвал төлөвлөсөн зүйлийнхээ ихэнхийг өөрийн болгож чадна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Мөнгөтэй холбоотой хүндрэл танд гарахгүй. Үдээс хойш нэлээн хэмжээний орлого орж ирнэ. Хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байхын тулд ямар ч үед таныг дэмжиж чадах үнэнч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Магадгүй урьдын мөрөөдлөө биелүүлэх аз учрахыг үгүйсгэхгүй. Одод энэрэл хайр ба уужим сэтгэл гаргахыг хүлээж байна. Хайр сэтгэлийн харилцаанд уур ба өрөвдөх сэтгэл гаргах нь хориотой. Хувь заяа нь гэнэтийн эргэлтийг авчирч болно. 

Арслан - (7/23-8/22) 
Эрүүл мэнд сайн байна. Хүч чадал, эрч хүч дүүрэн байна. Энэ сайхан цаг үеийг дархлаагаа бэхжүүлэх, өөрийгөө хатуужуулахад зориул. Шүдээ эмчлүүлэх, косметик хагалгаагаа хийлгэхэд тохиромжтой цаг үе. Мөн илүү жинтэйгээ тэмцэхэд  сайн. Бизнесийн харилцаа холбоо амжилттай байж, таны ажлын амжилтад нөлөөлөх мэдээлэл зөвлөгөө өгөх болно. Гэхдээ таны чадварт атаархдаг хэн нэгнээс болгоомжлох хэрэгтэй. 

Охин - (8/23-9/22) 
Харилцаа холбоо тогтоох, спортоор хичээллэх, биеийн хүчний ямар ч ажилд таатай. Буд гарагийн хөдөлгөөн саарснаар санхүүгийн зарим нэг алдагдал хүлээж магадгүй. Та эд зүйл худалдан авна гэвэл гэнэтийн зарлага гарна. Ихээхэн цаг хүч зарах гэрийн ажлууд таныг хүлээж байна. Хүүхдүүд танаас илүү их анхаарал, оролцоог шаардаж байна. Хайр сэтгэлийн асуудалд бага зэрэг хүндрэл гарч магадгүй байна.

Жинлүүр - (9/23-10/22) 
Аз амжилт гэнэт санамсаргүй ирнэ. Бага зэргийн мөнгөөр олонхыг нь шалгана. Үр дүнд нь зарим нэг нь асуудалд орооцолдож, эргэн тойрныхныхоо нүдэн дээр нэр хүнд нь унана. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Хялбар аргаар мөнгө бүү ол. Хэрэв та өөрийн үйлдэл шийдвэр эсвэл ойр дотны хүнийхээ дүгнэлтэд эргэлзэж байвал зөн совингоо дага, өөрийгөө бүү зовоож шаналга. Таны зөн совин үнэн байна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр таны ажлын эрч хүч буурах хандлагатай бөгөөд үүнээс гарахын тулд эхлээд хийж буй ажлаа түр орхин кафед орж аяга халуун кофе ууж сэтгэлээ сэргээх хэрэгтэй. Харин дараа нь таны сэтгэл санаа дээрдэж ажлын эрч хүч нэмэгдэнэ. Цагаа маш нарийн төлөвлө. Ингэж чадсанаар таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Амраг сэтгэлийн асуудлаа ч амжилттай шийдэх бололтой. Өндөр настнууд цагийг аль болох агаарт өнгөрөөх хэрэгтэй. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр аливаа ажил хэргийн амжилт нь таны өөрийн байр суурь, санхүүгийн сонирхлоо хамгаалах чадвараас шалтгаална. Хамгийн дотны хүн чинь ч эхэлсэн ажлаасаа татгалзахыг зөвлөхөд та итгэлтэй байж түүнтэй учраа олж чадна. Суралцагсад олимпиадад амжилт гаргана. Өөрийн хүч бололцоог бодитоор үнэл. Замаасаа хазайх боломжийг хэнд ч бүү олго. 

Матар - (12/22-1/19) 
Сарын дунд хүртэл таны төсөл хөрөнгө оруулалтаар тасрахгүй. Харин дараа нь бэрхшээл учирч болзошгүй энэ үед хүнд сурталтнуудтай тулгарахад бэлэн бай. Хүчээ хэт үнэлж өөртөө дэгээ бүү тавь. Үйлдвэрлэлийн даалгавруудад анхаарлаа төвлөрүүл. Ахмад настан эсвэл ямар нэгэн эрх мэдэлтэн таны шинэ бизнесийг эхлэхэд дэмжлэг үзүүлж болзошгүй. Та аль хэдийн хайртай хүнээ олсон бол аюулгүй байдал, аз жаргалыг мэдэрнэ. 

Бумба - (1/20-2/18) 
Эрч хүчний тэсрэлт  болж болзошгүй өдөр. Олонх нь сэтгэл хөөрөл өндөртэй байна. Хумхынхан бүх хүн төрөлтөнд  хязгааргүй нөхөрсөг энэрэнгүй хандана. Хэрэв өнгөрсөн алдаагаа өнөөдөр ухамсарлаж чадвал түүний үр дагавраас үүрд ангижрах боломж олдоно.  Цугларсан олны дунд хянамгай бай. Амьдралын хүч буурч мөн таагүй байдал зонхилж байгаа тул ажил хэрэг явуулах хэрэггүй. Энэ нь алдаа дутагдал гаргаж болзошгүй. 

Загас - (2/19-3/20) 
Материаллаг ертөнцөд хандах хандлагаа олонх нь үндсээр нь өөрчилнө. Мөнгө олох, мэдлэгтэй болох, эрч хүчээ өсгөх нь амаргүй үйл ажиллагаа гэдгийг анхааралдаа ав. Мэдрэлийн систем хэт их ачаалалтай ажилласнаас болоод Загаснуудын хувьд ужиг өвчтэй болно. Эргэн тойрныхонтойгоо харилцах харьцаанд өөрийнхөөрөө байж, маргаан зөрчилдөөнөөс хол, бодол санаагаа ажилдаа төвлөрүүлээрэй. 

 

ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ: Нэг шөнийн дотор нижгээд согтуу жолооч нарыг илрүүллээ
ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ: Нэг шөнийн дотор нижгээд согтуу жолооч нарыг илрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.