УБТЗ-ын даргад нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг нэр хүнд муутай, туршлагагүй гэж татгалзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
УБТЗ-ын даргад нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг нэр хүнд муутай, туршлагагүй гэж татгалзлаа

УБТЗ-ын даргад нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг нэр хүнд муутай, туршлагагүй гэж татгалзлаа

УБТЗ-ын даргын суудалд оросуудад таалагдах хүн олох гэж Монголын улстөрчид "махаа" зулгаацгааж байна. Яг үнэндээ гурван удаа татгалзав.


Анхных нь Г.Сэрээнэндорж. Тэр өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Харамсалтай нь ажиллаж байх хугацаандаа өндөр үнэтэй худалдан авалт хийсний улмаас АТГ-т шалгагдаж, удалгүй хэд хэдэн удаагийн шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Монгол Улсад ардчилсан парламент үүссэний 25 жилийн ойгоор УИХ-аас өршөөлийн хууль гарсан бөгөөд тэр хуулийн үйлчлэлд багтаж өршөөгдсөн. Оросууд өршөөлд багтана гэдэг бол цагаатгал биш гэж үзээд Г.Сэрээнэндоржоос татгалзсан.

Дараагийнх нь Б.Даваасүрэн.Мань хүн Дундговь аймгийн харьяат бөгөөд Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар 6 жил ажилласан. Түүнийг Г.Мөнхцэцэг тэргүүтэй эмэгтэй голдуу УИХ-ын гишүүд зүтгүүлж үзсэн байдаг. Төмөр замын талаар огт ойлголтгүй тэдний хувьд Б.Даваасүрэнг зүтгүүлж азаа үзсэн гэлтэй. Угаасаа оросуудад бол Г.Мөнхцэцэг гэдэг бол говийн хэдэн шүлэг бичдэг сайртай бор охин л болохоос өөр хэн ч биш. Түүний УИХ-ын гишүүн байх, хэнийг дэмжих нь оросуудад бүүр ч хамаагүй бөгөөд Москвагийн оросуудын туйлын хүслийг ойлгох болоогүй байгаад харин ч харамссан биз. УБТЗ хэдий жижиг ч Эрхүүгийн төмөр замын ТМС төгссөн "мальчик" хэзээ ч биш гэдгийг мөн сануулав.


Монголын улстөрчид бодож, бодож хамгийн сүүлд Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулав. Бас л АТГ-ын хар дансанд бүртгэлтэй хүнд гаруудын нэгийг санал болгосон нь төмөр замчдын хүртэл дургүйцлийг хүргэв. Өнөөдөр УБТЗ-д үүсээд байгаа ачаа тээврийн түгжрэлээ яах вэ гэж гашилцгааж байхад харин ч эсрэгээрээ одоогийн сайд Л.Халтарын хийж байсан ажил болох Төмөр замын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хариуцсан орлогч даргыг Замын даргаар санал болгож байгаад оросууд үнэхээр эгдүүцэн , хүлээж авахаас татгалзжээ.


Ц.Хүрэлбаатараас Татгалзсан захиаг сийрүүлвээс: "УБТЗ-ын даргаар нэр дэвшигч нь өнөөдөр төмөр замд үүсээд байгаа нөхцөл байдлыг шууд шийдвэрлэж чадахуйц ажлын туршлагатай, улстөрийн хувьд дэмжлэг авах онцгой чадвартай байх, олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй байх нь чухал юм. Монгол Улсын талаас нэр дэвшүүлж буй хүмүүст уг чадвар алга. Үүнээс гадна Монгол Улсын хэвлэл мэдээлэл олон нийт, сэтгүүлч, нийтлэлчдийн анхаарлын төвд УБТЗ-ын даргын асуудал онцгой ач холбогдолтой байгаа бөгөөд авлига хээл хахуульд нэр холбогдоогүй байх нь ихээхэн хүчин зүйл болохыг дурдаад нэр дэвшигчдийг нийгэмд эзлэх нэр хүндийн хувьд анхаарч үзэхийг хүсч байна." гэжээ.

Эх сурвалж: Erennews.mn

Өмнөговь аймагт их хэмжээний газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Бадраа, Ш.Эрдэнэжаргал нарын хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүрүүлжээ
Өмнөговь аймагт их хэмжээний газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Бадраа, Ш.Эрдэнэжаргал нарын хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүрүүлжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.