Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна

Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов.

БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНХАУ-ын төрийн өмчит Чалко компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

ОУХМ Б.Цэвээндаш Эверестийн оргилд дахин гарч чадлаа
ОУХМ Б.Цэвээндаш Эверестийн оргилд дахин гарч чадлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.