П.Өнөржаргал: Бурхнаас хайрласан хамгийн ариун нандин зүйл гэр бүл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 39 секунд
П.Өнөржаргал: Бурхнаас хайрласан хамгийн ариун нандин зүйл гэр бүл

П.Өнөржаргал: Бурхнаас хайрласан хамгийн ариун нандин зүйл гэр бүл

Улсын филармонийн уран бүтээлчид Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан “Бид нэг гэр бүл” тоглолтоо энэ сарын 16-нд МҮЭСТО-нд хийх гэж байна. Тус тоглолтын талаар Филармонийн дуучин П.Өнөржаргалтай цөөн хором ярилцлаа.
 
-Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан зохион байгуулах гэж буй тоглолтдоо ямар бүтээл толилуулахаар бэлтгэж байна вэ?
 
-Энэ удаагийн тоглолтод дуучид бие даасан уран бүтээлээ толилуулахаас гадна хоршиж дуулна. Би дуучин Б.Дэлгэрбаяртай “Эхо любви” дууг Оросын алдарт дуучин Анна Германы дуулсан хувилбараар дуулж үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байна. Мөн “Frozen” хүүхэлдэйн киноны “Let it go” дууг бяцхан үзэгчдэд зориулан англиар дуулна. Энэ дуу өнгөрсөн онд хит болсон төдийгүй хүүхэд бүрийн сонсох дуртай дуу болсон. Одоогоор энэхүү дууг30 гаруй орны уран бүтээлчид коверлож дуулаад байгаа.
 
-“Frozen” хүүхэлдэйн киноны дууг та өмнө нь хүүхдүүдэд зориулан дуулж байсан байх аа?
 
-Таван шарын 12 дугаар сургуулийн хүүхдүүдэд мэргэжил сонгох зөвлөгөө өгөхдөө энэ дууг дуулсан. Том, жижиг гэлтгүй бүгд л сайхан хүлээж авсан. Би энэ дуунд дуртай. Ээж хүн хүүхдээ юу сонирхож байгааг мэдэхийн тулд тэдний харж байгааг давхар үздэг. Тэгж “Frozen” хүүхэлдэйн киног анх хүүхэдтэйгээ үзэж байсан.
 
-Дэлхийн гэр бүлийн өдрөөр тоглолтдоо оролцоод завгүй байдаг байх. Хэдийд энэ өдрийг тэмдэглэдэг вэ?
 
-Энэ баярыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэдэг. Ямар нэгэн баярыг тэмдэглээд л өнгөрнө. Харин хэрхэн тэмдэглэж өнгөрүүлсэн нь надад чухал юм шиг санагддаг. Эргээд санахад сайхан дурсамж үлдээж чадсан уу гэдгээрээ л аливаа баярын үнэ цэнэ оршдог байх. “Бид нэг гэр бүл” тоглолтыг уламжлал болгон зохион байгуулснаас хойш би хоёр дахиа оролцох гэж байна.
 
-Гэр бүлийн үнэ цэнэ гэж та юуг хэлэх бол?
 
-Бидэнд бурхнаас хайрласан хамгийн ариун нандин зүйл бол гэр бүл юм. Мөн гэр бүлийн гишүүд бие биенээ хайрлан хүндлэх нь хамгийн чухал гэж боддог. Гэр бүлийн гишүүд бүр өөр өөрийн үүрэгтэй. Улс орон оршин байхын үндэс нь гэр бүлийн амгалан тайван байдал. Ийм амар тайван гэр бүлд өссөн хүн эх орондоо ихийг бүтээж чадна. Тиймээс гэр бүл эмх цэгцтэй, дэг журамтай байх ёстой.
 
-Хүү тань том болж байна уу?
 
-Энэ жил зургаан нас хүрч байна. Сургуульд орно.
 
-Уран бүтээлч бүр байнга л эрэл хайгуул хийж байдаг. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцана уу?
 
-Хийхээр төлөвлөж байгаа ажил олон бий. Олон зүйлээс шалтгаалаад бага зэрэг хойшилчихоод байна. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Цагдаагийн “Сүлд” чуулгад ажиллаж байсан уран бүтээлчид маань хамтарсан тоглолтоо энэ сарын 12-нд хийнэ. Одоогоор тус тоглолтод оролцохоор бэлтгэж байна.
 
 Unen.mn

Махны экспортоос жилд 600 тэрбум төгрөг олох боломжтой
Махны экспортоос жилд 600 тэрбум төгрөг олох боломжтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.