Ахин дэвших нь “баараггүй” Ц.Анандбазарын хийсэн ажлын “хураангуй”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Ахин дэвших нь “баараггүй” Ц.Анандбазарын хийсэн ажлын “хураангуй”

Ахин дэвших нь “баараггүй” Ц.Анандбазарын хийсэн ажлын “хураангуй”

Ахин нэр дэвших эрхээ авч чадахгүй гишүүдийн жагсаалтыг Булганаас сонгогдсон “Сод Монгол”-ын Ц.Анандбазар тэргүүлдэг. Тэгвэл өөрийх нь үгээр бол тэрээр ахин нэр дэвших нь баараггүй гишүүдийн тоонд орж байгаа гэнэ. Намаас түдгэлзүүлсэн хийгээд нэр дэвшүүлэхгүй байх магадлал нь цаг хугацааны л асуудал аж. Нэр дэвшүүлэхгүй гэх юм бол нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нөхдүүдтэй яс барьцах санаатай нь ярьж хэлж байгаагаас нь тодорхой болжээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй тул томсгосон тойрогоос айхгүй яваа гэнэ. Түүний ажлын тухайд өнгөрсөн 12-р сард Булганы бүх сумдаар явж төрийн албаныхантай болон иргэдтэй уулзжээ. Энэ үеэрээ “УИХГ Ц.Анандбазар” гэсэн бичигтэй повер банк, халуун сав тараасан. Иргэд түүний нэртэй эд зүйл хэрэглэхээс жийрхэж байгаа тул бичгийг нь эмэгтэйчүүд хумсны будгаа арилгахад хэрэглэдэг ацетоноор зүлгэж арилгаад хүүхдүүддээ өгчээ. Гишүүн болсоноос нь хойш аймагт нь ШТС-ын тоо нэмэгдсэн. Зөөврийн ШТС-ууд байнга холхидог болсон. Бас нэг ажил нь суварга босгож буй агаад үүндээс иргэдээс хандив цуглуулж байна. Хэрвээ хандив өргөвөл нэрийг нь суварганд бурханы тарнийн хажууд шивэх “урамшуулалтай” гэсэн. Энэ “ажил” дээр нь айрагны хөшөөг нь нэмэх хэрэгтэй. Дээрхи ажлуудын улмаас тойрогтоо суурин шахуу суугаа тул УИХ-ын чуулганы хуралдааны тасалсан болон чөлөөтэй цаг нь их байгаа аж. Харин аймгийн тухайд Эрдэнэт хотын хавсарга хэвээрээ л байна. Булганчууд тэндээс өдөр тутмын хэрэглээний бүх бараагаа авдаг. Аймаг нь ийм байдалтай байхад ахин сонгогдохоор улайраад эхэлжээ. Хүүхэн шууханы хэрэгт холбогдсон түүнийг нам нь нэр дэвшүүлэх эсэх нь тун эрсдэлтэй. Ер нь дэвшүүлэхгүй гэхэд болно.

Alim.mn

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.