Үс тань гялалзахгүй байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
Үс тань гялалзахгүй байна уу?

Үс тань гялалзахгүй байна уу?

 
usХавар болоод ч тэрүү үс тань нэг л өнгөгүй, гэмтэлтэй харагдаж байна уу? Хажуугаар тань намирсан шулуун, гялалзсан үстэй бүсгүйчүүд зөрөхөд өөрийнхөө үсийг харьцуулж хараад суугаа юм биш виз? Төрөлхийн сайхан үстэй төрдөг бүсгүйчүүд байдаг ч өөрийн үсийг хүссэнээрээ сайхан байлгах боломж бидэнд бий. Иймээс дараах зөвлөгөөг хэрэгжүүлцгээе.
1.    Эрүүл үс л хамгийн сайхан, гялалзсан харагддаг. Иймээс хоолондоо шим тэжээлтэй витаминлаг хүнс хэрэглэх нь сайхан үсний нэг нууц юм. Таны юу идэж ууж байгаагаас шалтгаалан үс, арьс маань ямар байх нь шалтгаалдаг.  Ногоо жимс, загасны мах, витаминлаг хүнсийг түлхүү хэрэглэ, мөн түргэн хоолноос зайлсхийгээрэй.
2.    Үсээ самнаж бай. Үсээ самнах нь хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Энгийн санагдаж байсан ч үсээ самнах цаг гаргах хэрэгтэй шүү. Үсэндээ тэжээлийн тос түрхээд самнавал илүү үр дүнгээ өгч хуурайшихаас сэргийлэх болно.
3.    Бүлээн усаар үсээ угаах. Хэтэрхий халуун усаар үсээ битгий угааж байгаарай.  Энэ нь үсийг илүү ихээр хуурайшуулдгийг санах хэрэгтэй.  Үсээ угааж дуусаад тэжээлийн тосоо түрхэж, 15 минут өнгөрсний дараа хүйтэн бүлээн усаар зайлж угаа. Ингэх нь үсний чийглэгийг удаан хадгалж өгөх ба эрүүл сайхан харагдахад тусална.
4.    Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үсэнд зориулсан бүтээгдэхүүнүүд  илүү байгалийн гаралтай болж маск хэлбэртэй болж байна. Таны үсийг сайхан харагдуулах бас нэг энгийн арга бол цагаан цууг 4 аяга усанд 1 аяга алимны цуутай /apple cider vinegar/ хийж холиод үсээ зайлбал таны үс гайхалтай сайхан харагдах болно. Энэ нь  үсийг торгомсог зөөлөн гэрэлтсэн болгоно. Та туршаад үзээрэй.
5.    Гялалзсан сайхан үстэй болох өөр нэгэн энгийн арга бол тараг. Гэмтэлтэй үсийг эмчлэхдээ бага зэрэг зөгийн балыг тарагтай холиод үсэндээ 15-20 минут байлгаад угаана. Таны үс нэг л өөр зөөлхөн шулуун болсныг мэдрэх болно.
6.    Зөөлөн массаж. Үсээ эрүүл сайхан байлгахад зөөлөн массаж танд тус болно. Тосон массаж нь  эмэгтэйчүүд бидний хэрэглэдэг түгээмэл арга бөгөөд ашиг тустай аргуудын нэг билээ. Та өөрт таалагддаг тосыг хуйхандаа түрхэн массаж хийж болно. Жишээлбэл, наргил модны самартай  тос, чихэрлэг бүйлстэй тос, оливын тос  зэргийг нэрлэж болох юм.
7.    Халуунаар сэнсдэхээс зайлхий. Та өглөө ажил, хичээлдээ яаран нойтон үстэй гарахгүйн тулд халуун сэнсээр байнга үлээлгэдэг бол яг одооноос үүнийг болих хэрэгтэй. Учир нь халуун сэнс үсийг улам хуурайшуулж, арзайлган өнгийг гундуу болгодог байна.
8.    Өндөг болон Оливын тос. Үсийг арчлах олон аргуудын нэг бол өндөгний шар болон оливын тос юм. Гурван өндөгний шарыг гурван цайны халбага оливын тостой холиод үсэндээ түрхэнэ. 10-20 минут усаар зайлж угааснаар гэрэлтсэн сайхан үстэй болно.
9.    Авакода болон зөгийн бал. Боловсорч гүйцсэн авакода болон 1 халбага зөгийн балыг холин үсэндээ 15-20 минут байлгана.  Сэргэг сайхан мэдрэмжийг өгөх бөгөөд  зөөлөн гэрэлтсэн болгоно.

10.    Гадил болон зөгийн бал, самрын тос. Гадил жимсийг хоёр  цайны халбага зөгийн бал болон нэг цайны халбага самрын тостой хольж үсэндээ түрхээд 15-20 минутын дараа усаар зайлна.  Таны үс “буржийх” гээд  байдаг бол энэ арга тохиромжтой шүү

 
Эх сурвалж: emegteichuud.mn
 
 
 
"Эрэл" группыг үүсгэн байгуулагчдыг яллагдагчаар татлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.