15 төрлийн 8000 гаруй багаж, техник хэрэгсэл гардуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
15 төрлийн 8000 гаруй багаж, техник хэрэгсэл гардуулжээ

15 төрлийн 8000 гаруй багаж, техник хэрэгсэл гардуулжээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-өөс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийг 14 сарын хугацаанд хэрэгжүүллээ.

 

Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн эрсдлийн менежментийг сайжруулах, хотын үерийн эрсдлийн менежментийн стратегийг боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсэн.

 

Мөн үерийн гамшгийн үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврахад нэн шаардлагатай багаж зэвсэглэмж, техник хэрэгсэл олгосныг өнөөдөр төслийн удирдлагууд нийслэлийн Онцгой байдын газарт гардуулан өглөө. Багаж техник хэрэгсэл гардуулж өгөх ёслолын ажиллагаанд Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ж.Андерсон, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори ШИМИЗҮ, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Төслийг   Удирдах   Нэгжийн   захирал Н.Энхболд болон НОБГ-ын удирдлагууд, албан хаагчид оролцсон юм.

 

Төслийн үр дүнд нийслэл анх удаа үерийн эрсдэлийн менежментийн стратегитэй болж үерийн гамшгийн нөхцөлд ажиллахад нэн шаардлагатай нийт 15 төрлийн 8253 ширхэг жижиг, дунд, том оврын 672,000 долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

 

Тухайлбал аврах шуудаг, аврах ажиллагааны хувцас, хөвөгч гүүр, аврах хийлдэг дэвжээ, түр хорогдох байр, уснаас аврах ажиллагааны хувцас, аврагчдын малгайнд бэхэлдэг дүрс бичлэгийн аппарат, могойн дуран, эко шуудай, зөөврийн гэрэлтүүлэг, GPS хэрэгсэл,аврах шуудаг, хайгуулын төхөөрөмж зэрэг богино хугацаанд хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах орчин үеийн дэвшилтэт технологи, хэрэгслүүд болно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.