Нийслэлийн Баянгол дүүрэгт жинхэнэ хүч тэнцвэргүй тулаан болж байна. АН-ын даргаа амалж аваад, өвөртөө наагаад "Заавал гаргана. Та зүгээр л надад итгэ" гэж "буруу зангараг" заасан С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ эр бяр, хүчээ үзүүлж сууна. Мөн түүний "харьяа" дүүрэгт нүүрээ "шир" болгож байж очсон З.Энхболдын самбар С.Эрдэнийн эр бяр, мөнгөний хүчинд энд тэндгүй заларч байх. Хамгийн хямдаар бодоход л 6.5 сая төгрөгийн үнэ өртөг бүхий самбарыг 15-20 ширхэгийг нэг хүнд зориулж босгосон байх юм. 6.5 сая төгрөгийг 20-д үржүүлбэл 130 сая төгрөг болно. С.Эрдэнийн 20 самбар, түүний даргадаа тал засаж босгосон 20 самбар гээд явах юм бол 260 сая төгрөгийг зөвхөн самбарт зориулсан болж таарах нь. Зөвхөн 18 хоногийн хугацаанд байршуулах гэж 260 сая төгрөг зарлагадаж байна гэж бодохоор мөн ч их мөнгөтэй байна шүү, эрх баригчид. Том самбар тавьснаар нь сонгодог бол З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Оросоо, С.Одонтуяа нар чигээрээ гарахаар харагдаж байна. Даан ч хэт их том самбар олон хоног тавибал ард түмэн дургүйцдэг тал бий. Өмнөх сонгуулиар ч иймэрхүү дүр зураг ажиглагдсан. Яг үнэндээ АН-ын дарга З.Энхболд, Баянгол дүүргийн "эзэн" С.Эрдэнэ, дүүргийн "бага эзэн" Д.Оросоо, С.Одонтуяа нарт Баянгол дүүргийн газар нутаг жижигдэж байна. Ядаж байхад уриа үг нь тун ч сүртэй юм. "Шинэчлэлээс шийдэл рүү" гэж... Шинэчлэлийн Засгийн газраа дотроосоо түлхэн унагачихаад шийдсэн ч юмгүй сонгуультай золгосон тэдэнд шийдэх өөр асуудал үлдсэн гэж үү.
Эх сурвалж: Монгол Ардын Намын Сонгуулийн Төв Штаб