Ганц хямраагүй нь “АПУ” гэнэ шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 39 секунд
Ганц хямраагүй нь “АПУ” гэнэ шүү

Ганц хямраагүй нь “АПУ” гэнэ шүү

Үндэсний олон үйлдвэрлэгчдийн эдийн засаг сайнгүй байна, ил далд цомхотгол хийж, эдийн засгаа хэмнэх гэж хаа сайгүй бүсээ чангалсаар. Мөн хэдэн мянган Аж ахуйн нэгж үүдээ барьсан харамсалтай мэдээлэлтэй бид шинэ оныг угтах нь. Нөгөө талаар засаг төрийн хямрал ч эдийн засгийнхаа хямралыг улам өөгшүүлж байх шиг. Энд нэрлээд яахав, манай эдийн засгийг багагүй хэмжээнд дэмждэг  үндэсний томоохон бүтээн байгуулагчид ч хямарсан, цалингаа хэдэн сараар тавьж чадахгүйд хүрч, цомхотгол хийсэн. Нэрлэж болох ч бизнесийн байгууллагын дотоод ажилд хутгалдаад яахав. Жижиг дунд Аж ахуйн нэгжүүд бол үүдээ барих нь бариад олон сарын нүүр үзэж буй.
      Харин энэ хямралд ажрахгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь ганцхан “АПУ” хувьцаат компани гэнэ. Тэгэхээр “АПУ” яагаад хямралд өртөхгүй үйл ажиллагаа явуулаад байна вэ гэдэг асуудал зүй ёсоор ургаж таарна. Хямралыг маш сайн тооцож эртнээс бэлтгэлтэй бизнесийн ухаан заржээ гэж гэгээнээр бодох цөөн ч гэсэн хүн байгаа гэж найдъя. Гэтэл нөгөө талаас УИХ-ын гишүүн, эрх баригч намын нөлөө бүхий нөхөр Г.Батхүүгийнх болоод тэр биз гэх хардлага ч ихээхэн нөмөрч магадгүй. Болохгүй зүйл алга. Ийм жишиг манай улсад хамгийн элбэг зүйлийн нэг болчихсон учраас нуугаад байх зүйлгүй. 
     Хамгийн аймшигт мэдээлэл гэвэл дийлэнх олонхи нь манай улсын спиртны хэрэглээ ямар их байгааг л “АПУ”-гийн энэ байдал харуулж байна гэнэ. Энэ бол аюултай зүйл. Хоногийн хоолоо сандруухан залгуулж байхад “АПУ”-гийн архины гүйлгээ яагаад нэмэгдээд байдаг юм гэх асуулт ч энд тэнд тэнүүчилж байна. Харин энэ асуултын хариу нь тун энгийн. “АПУ” хямралд зориулсан арга хэмжээ авсан л байж таарна. Чухам ямар арга замаар гэдгийг гадарлах нэгэн гадарлах байх. 
      Нөгөө талаар эдийн засаг бүү хэл төрийн хямрал бий болчихсон энэ үед их багагүй сэтгэлийн хямралтай байгаа. Тиймээс “АПУ”-гийнхаа үйлдвэрлэсэн архийг ууж сэтгэлээ тайтгаруулж байна. Ингэхээр “АПУ” хямрах учиргүй гэсэн тун энгийн хариултыг өгсөн юм. Гэхдээ сэтгэлээр хямарсан хүмүүс нэг ч гэсэн үндэсний үйлдвэр маань хямралд өртөхгүй байг гээд “АПУ”-гийн архийг л хүртдэг гэнэ дээ.
     Хэдийгээр наргиа ч бас л үнэний ортой л зүйл. Эндээс харвал төр засаг нь хямрахаар эдийн засаг нь хямардаг аж. Ийм хоёр хямрал нь ард олны сэтгэлд хүнд тусахаар сэтгэлгээний хямрал бий болдог байна. Энэ бол хамгийн том аюул. Сэтгэл сэтгэлгээний хямралд ирж байна гэдэг нь үндэстний том эмгэнэл гэдгийг надаар хэлүүлэх юун. 

Эх сурвалж: Unen.mn

 

Н.Ган-Од: Намайг бас борлогддог юм байна гэдгийг энэ гэрлэлтээс хүмүүс хараг
Н.Ган-Од: Намайг бас борлогддог юм байна гэдгийг энэ гэрлэлтээс хүмүүс хараг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.