Д.Эрдэнэбатын ЭЛИЙРЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Д.Эрдэнэбатын ЭЛИЙРЭЛ

Д.Эрдэнэбатын ЭЛИЙРЭЛ


Өнөө л сонгуулийн PR эхэлчихсэн байх шиг ээ. Улстөрчид ёстой л амныхаа зоргоор бурдаг, залдаг цаг нь ирсэн гэдгийг сүүлийн үеийн мэдээнүүдээс харж болохоор боллоо.

Ямар  сайндаа л 2000 гарчихсан ам долларын ханшийг 1000 төгрөгөөр бууруулна. БИ ЧАДНА, ЧАДАХ Ч БОЛНО хэмээн ам хуурайгүй Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат донгодов.

 

Гаргалгаа нь маш энгийн хэрнээ бас л бүтэшгүй хэзээ, яг яаж гэсэн асуултандаа бүдэрмээр. Ийнхүү хэлсний шалтгаан нь 2020 онд энэ бууралт нь явагдах ажээ.

Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бараг л 700-800 төгрөгөөр нэмэгдчихсэн ам.долларын ханшийг бууруулах арга ухаан гайхалтай. 2020 он хүртэл бүхэл бүтэн таван жилийн хугацаанд өнөө НОЁН АМ.ДОЛЛАР-ын ханшийн хэрхэн, яаж барьж тогтоож байж өнөө 1000 төгрөгөөр бууруулж 1000 төгрөгтэй тэнцүүлэх гээд байгаа юм бол? Бас л АСУУЛТ. Эсвэл ам.доллар нь өсдөгөөрөө өсөөд л эдийн засаг нь хүндэрдэгээрээ хүндэрсээр явах хооронд Нефтийн үйлдвэрээ барьж дуусгаад 1000 төгрөгөөр бууруулах ажилдаа ханцуй шамдан орох юм болов уу. Гэтэл энэ хугацаанд өнөө гайхал НОЁН ДОЛЛАР чинь хэд хүрч балрах бол доо. БАС Л НЭГ АСУУЛТ.

Ер нь ганц Нефтийн үйлдвэр барьчихад л эдийн засаг нь сэргээд өнөө гайхал НОЁН ДОЛЛАР-ыг барьц алдуулах юм байх. Ёстой л харганын ноосыг цуглуулж унгас хийх үлгэртэй адил чихэнд тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байна.

Эх сурвалж: www.bolod.mn

 
Хүний элэг ямар хоолонд дургүй, бас дуртай вэ
Хүний элэг ямар хоолонд дургүй, бас дуртай вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.