Хойд Солонгосоос “lly-ushin II-76” онгоцоор нисч ирээд бяруу ачаад явах нь улсын нууц уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Хойд Солонгосоос  “lly-ushin II-76”  онгоцоор нисч ирээд бяруу ачаад явах нь улсын нууц уу

Хойд Солонгосоос “lly-ushin II-76” онгоцоор нисч ирээд бяруу ачаад явах нь улсын нууц уу

Цахим хуудсуудаар сүүлийн өдрүүдэд Хойд Солонгосын  ачааны “lly-ushin II-76”  онгоц Дорнод аймагт бууж үхэр, бяруу ачаад явсан  тухай мэдээлж байлаа. Гэвч энэ талаар тус аймгийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж буй аж. Учир нь “дээрээс” тэдэнд “Нууц гэрээний дагуу хийгдсэн ажил” гэжээ. Уг онгоц нь 40 тоннын даацтай бөгөөд нийтдээ 200 орчим бяруу ачиж явсан бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр тус улсын эрх баригчид манайхаас түүхий эд, мах авах тухай санал тавьж байсан юм билээ. Тэгээд ч манайх дотоодынхоо гурав, дөрвөн компанид гадаад руу мах нийлүүлэх эрх олгоод байгаа.  Гэхдээ аль компани нь Хойд Солонгост ямар гэрээ хэлэлцээрийн дагуу  малаа амьдаар нь ачиж тээвэрлэж буй нь улсын нууц байх ёстой гэж үү. Аймгийн мал эмнэлэгийн газраас шинжилгээний бичиг хийж өгсөн гэх боловч Засаг дарга, түүний доод албан тушаалтнууд ямар ч мэдээлэлгүй суугаа нь бас хачирхалтай юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

Баян Нигерийн ядуу хувь тавилан баян Монголын тосож байна
Баян Нигерийн ядуу хувь тавилан баян Монголын тосож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.