
Тодруулбал, “Стимо” ХХК-ийн худалдаалж буй “Найман тахилтай цай”, “Стимо” ХХК-ийн худалдаалж буй “Гүрж ногоон цай”, Миний сүлжээ” дэлгүүрийн худалдаалж буй “Бөмбөөлэй цагаан будаа”, “Бамаш” ХХК, “Тэмүүлэн маш” ХХК-иудын худалдаалж буй цагаан будаа, “Таван богд интернэйшнл” ХХК-ийн худалдаалж буй “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь MNS САС 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүйн зэрэгцээ, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2, 12.7.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоожээ.
Б.Даваа