Энэ vгийг би биш МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбат УИХ дахь АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандаж хэлсэн юм. Єнгєрсєн даваа гарагийн АН-ын бvлгийн хуралдааны дараа Б.Гарамгайбаатар дарга мэдээлэл хийхдээ “МАН Засгийн газарт хамтарч орсноос хойш єнєєдрийг хvртэлх vйл ажиллагааг нь харахад зєвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зєвхєн албан тушаалын хуваарилалт дээр л бvрэн биелvvлсэн. Vvнийг АН-ын бvлгийн хуралдаанаар дvгнэж vзсэн. Бусад асуудал дээр зєвшилцлийн шатанд, зарим нь зєвшилцєлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж vзсэн” хэмээсэн нь єнєєдєр Засгийн газрыг дэнжигнvvлэх хэмжээнд хvргээд байгаа. Тэгвэл єчигдєр МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбат АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатарын мэдээлэл болон АН-ын Гvйцэтгэх зєвлєлийн хурлын шийдвэрийн хариуд “УИХ дахь АН-ын бvлэг хий хоосон улстєржиж, жинхэнэ популизм хийн засагт хамтарсан МАН-ын сайд нар руу гvжир гvтгэлэг явуулаад байхад хэдий болтол дуугvй суух вэ. Тэр Б.Гарамгайбаатар гэдэг нєхєр “МАН-ын сайд нар Архангай аймагт иргэдтэй уулзахдаа Засгийн газрыг шvvмжилсэн, ар хударгаар муулсан” гэж байна.
МАН-ын зvгээс “Бид хамтдаа” аянаар хєдєє орон нутагт ажиллахдаа Засгийн газрыг шударгаар шvvмжилсэн нь vнэн. Харин “Болж бvтэхгvй, муу муухай бvхнийг МАН-ынхан ярьж байна” гэж АН-ын бvлгийн дарга нар ярьсан нь цэвэр гvтгэлэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. МАН 2014 оны 12 дугаар сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг л зvйлийг албан ёсоор, хатуухан мэдэгдэж байсан.
Тэр нь “Бид хамтарсан Засгийн газарт орлоо гээд энэ Засгийн газрын болон ємнєх Засгийн газрын хууль бус, хууль зєрчсєн алдаа дутагдлыг хэзээ ч, яагаад ч хамгаалахгvй, vнэн юмыг vнэнээр нь ард тvмэндээ мэдээлнэ, болж бvтэхгvй зvйлд албан ёсны шаардлагаа тавина, болж бvтэж байгаа зvйлийг нь дэмжээд хамтраад явна” л гэсэн.
Тvvнээс гадна МАН хамтарсан Засгийн газарт орсон 2014 оны 12 дугаар энэ Засгийн газарт байгаа хугацааныхаа ачааг vvрнэ, хариуцлагаа ч хvлээнэ гэдгээ маш тодорхой хэлсэн. Харин тэрнээс ємнє буюу 2012 оны наймдугаар сард байгуулагдаж 2014 оны 11 дvгээр сард огцрох хvртлээ хоёр жил гуравхан сарын дотор Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтvvлж, єрєнд бариулсан Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрын алдаа завхрал, тvvнээс улбаалсан хариуцлагыг МАН яагаад ч vvрэхгvй гэдгийг анхнаасаа тодорхой илэрхийлж байсан.
Єнєєдєр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бvгд мэднэ. Том тєслvvд буюу Оюутолгой, Тавантолгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бvлэг Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх нь зvйтэй гэсэн шийдвэр гаргаж, УИХ-ын даргын зєвлєлд хvргvvлсэн. Харамсалтай нь Тавантолгой АН-ын фракцуудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байгаа.
Єнєєдєр Тавантолгойн асуудал АН болон УИХ-ын дарга З.Энхболдын єрєєнд л хав дараастай хэвтэж байгаа. МАН малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, тэтгэврийн зээлийн хvvг бууруулах, сонгуулийн шинэ хуультай холбоотой олон санал, санаачилга, хуулийн тєслvvдийг УИХ-ын даргад єргєн барьсан.
Гэтэл єргєн бариад жил болж байгаа найман сар болж байгаа хууль, тогтоолын тєслvvд УИХ-ын даргын єрєєнд хав дараастай байж байгаа. Бид хєдєє гадаа явж ард иргэдтэй уулзахад “Тэтгэврийн зээлийн хvvг бууруулаад єгєєч, малчдын тэтгэдрийн насыг таван жилээр наашлуулаад єгєєч, сонгуульд намын нэрсийн жагсаалтаар сонгогддог, сонгуулийн дvнг хар машинаар тоолдгийг болиулаад єгєєч” гэдгийг маш ихээр тавьж байна. Энэ бvх асуудал єнєєдєр УИХ-ын дарга З.Энхболд гэдэг хvний єрєєнд тоосонд даруулаад л хэвтэж байгаа. Тэгсэн мєртлєє УИХ дээр албан ёсоор хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадалгvй унасан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дахиж оруулж ирэх гээд яригдаж байх жишээтэй.
МАН энэ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яагаад дэмжээгvй вэ гэхээр “Цагаан захтан” гэгддэг энэ дарга нар болон хууль бусаар, буруу замаар хєрєнгє мєнгєтэй болсон этгээдvvдийг хамгаалж, ємгєєлсєн хууль гарах гээд байгаа учир энэ хэсгийг нь авч хая, тэгээд явуулъя гэсэн.
Харамсалтай нь эрх баригч АН “Цагаан зах”-тай гэмт хэрэгтнvvдийг ємгєєлж, хамгаалсан тэрхvv заалтаа авч хаяхгvй тэрvvгээр нь явуулна гэсэн.
Тэгээд зарчмын зєрvvтэй санал гараад энэ хууль УИХ дээр унасан. Гэтэл долоо хоноогvй байхад Эдийн засгийн єршєєлийн тухай хуулийг дахиж оруулж ирэхээр ярьж байна. Ямар хууль нь долоо хонохгvй дахиад орж ирдэг юм, харин ямар хууль нь бvтэн нэг жил дарагдаж хэвтдэг юм бэ гэдгийг УИХ-ын даргаас асуумаар байна. Товчхондоо тєрийн ажлыг АН-аас єєр гацаасан субьект байхгvй. Бид ямар нэгэн зvйл зохиож яриагvй. Болж байгаа, бодит зvйлийн талаар л ярьж байна.
Єнєєдрийн байдлаар АН МАН-ыг засгаас хєєж, туусан албан ёсны шийдвэр гарсан зvйл ирээгvй байна. Товчхондоо энэ бол АН-ын ээлжит шоу л явж байна. Сvvлийн vед АН-ын рейтинг унаж, МАН-ынх єсч байгаа. Тийм болохоор АН ингэж жижиг асуудлаар улстєржиж байна.
МАН-ын сайд нар чадлаараа ажиллаж байгаа. 700 тэрбумын алдагдалтай, туйлын хvндэрсэн Монгол Улсын Сангийн яамыг хvлээж авсан Ж.Эрдэнэбат сайд єдєр, шєнєгvй ажиллаж байна. Д.Оюунхорол сайд бvтэн 25 жил шийдэж чадахгvй байсан Зайсангийн иргэдийн газрын асуудлыг зургаахан сарын дотор шийдвэрлэж чадлаа. Долларын ханш буурч байна. Энэ мэт эерэг єєрчлєлтvvд гарч байгаа. Бvх зvйл єргєс авсан мэт нэг єдєр засагдана гэж байхгvй.
Vvний хажуугаар алдаа дутагдал, буруу шийдэл их явж байна. Манай намын хувьд хууль бус зvйлийг дуугуй хараад сууж чадахгvй. Гэхдээ МАН засгаас гарахгvй. Хамтарсан шиг хамтарч, ачаагаа vvрсэн шиг vvрнэ.
Хоёр оны зааг дээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Цензургvй яриа” нэвтрvvлэгт орохдоо “Чингис, Самурай бондоос нvдэнд vзэгдэж, гарт баригдах ажил хийгдсэнгvй.
Ганцхан Боинг онгоц л худалдаж авлаа” гэж ярьсан нь одоо ч хадгалагдаад байж байгаа. АН-ын болон УИХ-ын дарга нь єєрєє ингэж дvгнэсэн. Тийм болохоор “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт ямар ч vр ашиггvй гарын салаагаар урсаж, зарим нэгэн албан тушаалтнууд багагvй идэж зувчуулсан юм байна гэж л ойлгогдож байгаа. Монгол Улс дааж давшгvй єр ширэнд орсон уу гэвэл орсон. Єнєєдєр “Чингис”, “Самурай” Хєгжлийн банкны зээлийн хvvд жилдээ 100 ширхэг 12 жилийн дунд сургууль, 300 ширхэг хvvхдийн цэцэрлэг барих мєнгийг тєлж байгаа нь vнэн vv, vнэн.
Одоо Засгийн газар дахиж нэг тэрбум ам. долларын бонд босгоод ємнєх єрєє тєлье гээд явж байгаа нь vнэн vv, vнэн. Бид Архангай аймагт “Бид хамтдаа” аяныг хийж, иргэдтэй уулзахдаа эдгээр асуудлыг ярьсан. АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатар улстєрийн хэрvvл хийхдээ их гарамгай юм байна.
Тvvн шигээ “Монроуд” компанийхаа тавьсан там шиг замаа л гарамгай сайн засч янзлах хэрэгтэй. Б.Гарамгайбаатарын мэдэлд байдаг “Монроуд” компани Хэнтий аймгаас Улаанбаатар хvрэх замын хэсэг буюу Жаргалтхаан сумын нутагт тавьсан 50 км зам нь єнєєдєр жинхэнэ там болчихоод ард иргэдийг бухимдуулсаар байгаа. Одоо Архангайн Чулуутаас Завхан хvрэх замыг бас л там болгочихолгvй гарамгай сайн хийхээ л бод. Хэрvvл хийхдээ гарамгай сайн юм байна. Гэхдээ бvх бурууг МАН-д нялзаах гэсний хэрэггvй. Янцаглахыг нь би янцаглаж, vvрэхийг нь чи vvр гэж болохгvй гэдгийг АН-д зориулж хэлье.
Зургаан сайдын суудлаар МАН-ын амыг барина гэж бодож байгаа бол эндvvрч байна.
Тэгээд ч МАН-ыг Засгийн газраас хєєнє гэж “Шог гараа” хийхээ боль. Цагаа тулвал АН тийм алхам хийж чадахгvй. Би гурван жилийн ємнє нийтлэлч Баабарын Сvгсэлзvvр гэдэг нийтлэлийг нэлээн тогтож уншиж байсан. Одоо АН-ынхаан бvх юман дээр сvгсэлзэхээ больцгоо, ялангуяа Б.Гарамгайбаатараа сvгсэлзэхээ болио” гэсэн юм.
Нээрээ ч Монголын улстєрд сvгсэлзvvрvvд гавьяа байгуулсан тvvх байхгvй. Ялангуяа дарга нар сvгсэлзээд эхлэхээр тарж бутарч, эвдрэлцэж хэмхрэлцэн хэдэн тийшээ харж суусаар дэлхийн хєгжлєєс хоцорсноос єєр гялтайж гялайсан зvйл байхгvй.
Сэгсэлзvvр, сvгсэлзvvр нэг л тийм олиггvй зvйрлэл юм даа. Ер нь Монголын улстєрчид сэгсэлзэж, сvгсэлзэхээ хойш тавиад элгээр нь хэвтvvлсэн эдийн засгаа єндийлгєж босгохын тєлєє хамтарсан шиг хамтран зvтгэхгvй бол байдал улам л базаахгvй болно шvv.
Эх сурвалж: