Прокурор Х.Тамирт холбогдох шүүх хурал лхагва гарагт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Прокурор Х.Тамирт холбогдох шүүх хурал лхагва гарагт болно

Прокурор Х.Тамирт холбогдох шүүх хурал лхагва гарагт болно

Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан боловч өнгөрсөн 11 дүгээр сард батлан даалтад гарсан юм.

Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд тэднийг дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч уг шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзсэн байдаг. Тэгвэл эл хэргийн шүүх хурал өнгөрсөн сард  болох байсан ч өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшилсон юм. Тодруулбал, шүүгчдэгчийн өмгөөлөгч нар гадаадруу ажлаар явж байгаа аж. Тиймээс шүүх хурлыг энэ сарын 15 буюу лхагва гараг хүртэл хойшлуулсан билээ.

Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах юм.

Түүний хувьд прокурор байхдаа хэд, хэдэн  хавтаст хэргийг үгүй хийж бусдаас хээль хахуул авсан хийгээд давтан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Д.Дуулим

СХД-ийн 31 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна
СХД-ийн 31 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.