Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд
Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана

Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана

НЬЮ-ЙОРК. /ESPN /. АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан Африк-Америк гаралтай Жорж Флойдыг оршуулах ёслолын зардлыг Боксын дэлхийн аварга асан Флойд Мэйуэзер даана.
Африк-Америк гаралтай иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барснаас хойш АНУ даяар олныг хамаарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ. Флойд Мэйуэзер түүний гэр бүлийнхэнтэй холбогдож, ийм санал тавьжээ.
 
 
“Флойд Мэйуэзер 20 гаруй жилийн турш ийм зүйл хийхдээ өөрийгөө сурталчлахыг зорьдоггүй бөгөөд чимээгүй байхыг илүүд үздэг нэгэн юм” гэж  Мэйуэзерын төлөөлөгч мэдэгдсэн байна. 
 
Өдгөө 43 настай Мэйуэзер мэргэжлийн боксын рингэнд 50 удаа ялалт байгуулахдаа нэг ч удаа ялагдал хүлээж байгаагүй аж.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
"Замын -Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.