Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасчээ

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасчээ

Монголын Үндэсний бөхийн холбоо наадмаар бөхчүүдийг идэвх харж хасах, давуулах шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн баасан гарагт /2023.06.23/ мэдэгдэл гаргасан. Энэ үеэрээ “Допингийн эсрэг үндэсний байгууллагаас 2023 оны 2, 3, 4-р саруудад үндэсний бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал ирэх долоо хоногт болно” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Өнөөдөр тус хурал болж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Сар шинийн барилдааны үеэр авсан шинжилгээнээс нь дахин допингийн төрлийн бодис илэрсэн Улсын арслан Э.Оюунболдын асуудлыг хэлэлцэж түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хасчээ. Харин Улсын харцага Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаатай хассан байна.

Ус-ухаалаг хэрэглээ- ухамсартай хэмнэлт
Ус-ухаалаг хэрэглээ- ухамсартай хэмнэлт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.