"Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн нээгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
“Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн нээгдлээ

“Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн нээгдлээ

"Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа өчигдөр  Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдлээ. БОНХАЖЯ-наас улс орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

 БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар нэмэгджээ. Мөн жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна" гэлээ.
Энэ жилийн тарьц, суулгацны үзэсгэлэн худалдааг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д оролцох иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, тарьц суулгац ургуулах бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг дэмжих, хоорондын холбоог нь сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

www.times.mn

Хан-уул дүүргийн 13 хороонд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
Хан-уул дүүргийн 13 хороонд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.