Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ

Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ

Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой юм. Нийт 20 баг 21 аймаг, есөн дүүргийн 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа авах бөгөөд есдүгээр сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл, аюулгүй орчинд амьдарч байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой нь аюулгүй байж, үер, усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судална. Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлахдаа хохирогчийн эрхийг хамгаалж, хохирлыг барагдуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх байдлаар хууль, эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад иргэдийн хандах хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална. Дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулжээ. Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог байна.

“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган” ШИЛДЭГҮҮДЭЭ тодрууллаа
“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган” ШИЛДЭГҮҮДЭЭ тодрууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.