УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн гэр бүлийнх нь орлого 30-461 сая болтлоо огцом өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 29 секунд
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн гэр бүлийнх нь орлого 30-461 сая болтлоо огцом өсчээ

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн гэр бүлийнх нь орлого 30-461 сая болтлоо огцом өсчээ

         

       Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж их хуралд гарч ирээд дөрвөн жил суухдаа юу ч хийгээгүй хэмээн шүүмжлүүлсэн гишүүн бол Мөнхөөгийн Оюунчимэг. Гэвч энэ жилийн сонгуульд тэрбээр дахин нэр дэвшиж, төрийн сэнтийд заларсан түүнээс Чингэлтэйчүүд их зүйл горьдож хараад нэмэргүй байх.
         Байнгын хорооны хурал дээр ууттай боов гаргаж ирж идсэнээсээ болж нэг хэсэг “боов” хочтой болсон түүнээс нийгэмд хэрэгтэй зүйл хийж, сонгогч түмнийхээ өмнөөс төр төлөөлж ажиллана гэдэгт эргэлзэж байна. Түүний төрд гарах, сэнтийд суух цаад сонирхол бол өөрийн болон гэр бүлийн ашиг орлогоо нэмэгдүүлэх л зорилготой байсан гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Төр түшилцсэн эрхмүүд ард түмний аж амьдралыг өөд татахаас илүүтэй хамаатан садныхаа болон өөрийнхөө түрийвчийг түнтийлгэх ажлыг түлхүү хийдэг. Үүний нэг жишээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг.
             Түүнд УИХ-ын суудал өнгөрсөн жилүүдэд ямар хаялгатай байв. Тэрбээр гишүүн болохынхоо өмнөх жил буюу 2015 онд жилийн 14 сая төгрөгийн орлоготой байж. Харин 2016 онд гишүүн болоод жилийн орлого нь огцом өсч 156 сая төгрөгийн орлого олж, баяжжээ.
                Харин дараа нь буюу 2017 оноос ХОМ-доо их даруухнаар буюу 22 сая төгрөгийн жилийн орлоготой гэж мэдүүлсэн байгаа юм. Өнгөрсөн 2018 онд ч мөн түүний жилийн орлогод өөрчлөлт ороогүй бол 2019 онд ч мөн өөрийнх нь жилийн орлого 26 сая 526 мянган байна. 2019 оны ХОМ-дээ М.Оюунчимэг гишүүний хувьд 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki,Grand Vitara BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй. 251 сая төгрөгийн хадгаламжтай, 220 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Дотоодын дансандаа 464 сая 300 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Гэхдээ 2016 онд хадгаламжиндаа 900 сая төгрөгтэй байж. 
             Гэхдээ гишүүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмж чадсан нь яах аргагүй анхаарал татдаг. 
                 Харин өнгөрсөн 2019 онд гэр бүлийн гишүүдийн орлого нь 358 сая 394 мянган төгрөг олж 100 гаруй сая төгрөгөөр бууруулсан байгаа нь элдэв хэл амнаас айсных юм болов уу.
              Уг нь гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Ийнхүү 4 жилийн дотор гэр бүлийн орлогоо яаж нэмсэн бэ гэдэгт тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүй яваа. Түүнчлэн түүний хөрөнгө орлогын мэдүүлэг гэнэт өссөн талаар хэвлэлээр цацагдахад “Миний орлого нэмэгдээгүй ээ” хэмээн мэдэгдэж, хариуцлагаас мэлзсэн удаатай. Ер нь түүний ашиг орлого арвижиж, баяжсан жил нь 2016 он байна. Харин яаж гэдэг нь тодорхой бус аж. 
             Үүнээс гадна М.Оюунчимэгийг төрсөн эгч М.Цэцэгээгээ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилуулсан тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан. Тухайн үед ч тэр дуугүй суугаагүй. Энэ байдлаараа ирэх дөрвөн жилд өөрийгөө өмөөрөх хандлага улам олширно.
            Ер нь өөртэй нь холбоотой таатай, таагүй мэдээлэл гарах бүрт ямар нэгэн тайлбар хийж, өөрийгөө өмгөөлж, Төрийн ордноор нэг “орилж” явдаг гэдгийг төр түшилцэж байгаа эрхмүүд эрх биш мэднэ дээ.

Эх сурвалж: Asu.mn

Худгийн тагийг автозам болон явган хүний түвшинтэй тохируулна
Худгийн тагийг автозам болон явган хүний түвшинтэй тохируулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.