Монголын шигшээ багийнхан өнөөдөр хүрэлийн төлөө тоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Монголын шигшээ багийнхан өнөөдөр хүрэлийн төлөө тоглоно

Монголын шигшээ багийнхан өнөөдөр хүрэлийн төлөө тоглоно

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тэмцээний дөрөв дахь өдрийн тоглолтод БНСУ, Япон улсын багууд хожиж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Монгол болон Тайванийн шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглох юм. Өнөөдрийн тоглолт 10.00 цагаас эхэлсэн бөгөөд 14.00 цагаас Монгол-Тайванийн тамирчид хүрэл медалийн төлөө, 16.00 цагаас Монгол БНСУ-Японы тамирчид алтан медалийн төлөө тоглох юм. Манай тамирчид хүрэл медалийн төлөө БНСУ-ын багтай тоглох тул хөгжөөн дэмжигчид маань "Буянт ухаа" спорт ордонд илүү олуулаа цуглаж ялалт, ялагдлын баярыг нь тамирчидтайгаа хамт хуваалцах нь зүйтэй. 

Тэмцээнийг зохион байгуулах хорооноос үзэгчдэд зориулсан үнэ төлбөргүй үйлчлэх тусгай автобусыг үйлчилгээнд гаргасан.

Автобус:

  • Баянзүрх дүүргийн Жуковын музей
  • Сонгино хайрхан дүүргийн Саппоро үйлчилгээний төв
  • Сүхбаатар дүүрэг Спортын төв ордон тус тус газраас одоо 11.30 цагаас "Буянт-Ухаа" ордон руу үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Т.Болор

Zaluu.com

“НМХГ-ын Хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од”-ыг шүүнэ
“НМХГ-ын Хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од”-ыг шүүнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.