Дэлхийн хамгийн үнэтэй пүүз
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
Дэлхийн хамгийн үнэтэй пүүз

Дэлхийн хамгийн үнэтэй пүүз

Та бидний өмсөж заншсан спорт гутал буюу пүүз анх 1870-аад оноос эхтэй гэнэ. Пүүзийг эхэндээ  биеийн тамираар хичээллэх, спортын арга хэмжээнд оролцоход  зориулагддаг байсан ч орчин үеийн залуус  өдөр тутмын амьдралдаа байнга өмсөцгөөг болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам пүүзний үйлдвэрлэл, худалдаа ч хурдацтайгаар өсөн нэмэгдсээр байна. Өдгөө дэлхий дээр “Nike”, “Adidas”, “Puma”, “Reebok”, “Converse” зэрэг спорт гутлын цөөнгүй брэнд бий. Тэгвэл эдгээр брэндүүд зарим нэг машинаас ч үнэтэй пүүзийг бүтээсэн бөгөөд ашиг орлогоороо  тэргүүлсэн Дэлхийн хамгийн үнэтэй 10 пүүзийг танилцуулж байна.

10. 2350 ам.доллар  / Belgravia High Tops & Star Studded

Малайзын дизайнер Жимми Чугийн загварууд ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг ч Итали улсад үйлдвэрлэгдсэн энэ загварыг тэрбээр эрчүүддээ зориулжээ.

9. 2995 ам.доллар  / Louis Flat Strass

Францын гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лубутений гаргасан хосгүй чамин энэ загварыг Сваровскийн шигтгээгээр чимэглэжээ.

8. 3000 ам.доллар / Air Jordan II “Eminem”

2008 онд худалдаанд гарч байсан энэ загвар дэлхий дээр 313 байдаг. Худалдаанд гарсан эхний 5 минутын дотор л зарагдаж дууссан ажээ.

 

7. 3750 ам.доллар  / Air Foamposite One “ParaNorman”

Харанхуйд фосфортож харагддаг “Nike Air Foamposite One ParaNorman” загвар дэлхий дээр 800 ширхэг л бий.

 

6. 5100 ам.доллар  / GeoBasket

Мадонна, Рианна, Николь Ричи нарын алдартнуудын өмсөх дуртай “Rick Owens” брэндийн спорт загварын гутлыг игуана гүрвэлийн арьсаар хийжээ.

5. 9000 - $16.000 ам.доллар  / Nike Dunk SB Hight FLOM

Дугуйт тэшүүрээр гулгагчдад зориулсан спорт гуталны FLOM гэдэг нь “For Love or Money” гэсэн утгатай. Энэ пүүзийг ердөө 24 ширхэгийг л худалдаанд гаргаж байжээ.

4. 37.500 ам.доллар  / Nike Air Mag

142 ам.доллараар худалдаж байсан бол реппер Тайни Темпагийн зарласан дуудлага худалгаагаар энэ загвар $37.500 ам.доллар хүрчээ.

 

3. 50.000 ам.доллар  / Air Force 1 Supreme Max

Спорт гутал, үнэт эдлэлийн хоббитой реппер Биг Бой сонирхлоо нэгтгэж 13 каратын очир эрдэнээр чимэглэсэн “Nike Air Force 1 Supreme Max” - ийг захиалгаар чимэглүүлжээ.

 

2. 104.000 / Air Jordan XII (Flu Game)

Онлайн дуудлага худалдааны www.greyflannelauctions.com вебсайтаас Майкл Жорданы өмсөж байсан “Nike Air Jordan XII” - ийг дуудлагаар худалдаалжээ.

 

1. 16.000.000 ам.доллар / Air Yeezy 2 (Red October)

2014 онд реппер Канье Уэстийн зарласан дуудлага худалдаагаар $245 ам.долларын үнэтэй энэ пүүз $16 сая ам.доллараар зарагджээ.

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 
Ш.Чинбат: Бэлчээрийн мал аж ахуйг дагасан өв соёл, үндэстний дархлааг мартаж болохгүй
Ш.Чинбат: Бэлчээрийн мал аж ахуйг дагасан өв соёл, үндэстний дархлааг мартаж болохгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.