Т.Доржханд аа, өөрөө намаа хорлочихоод буруугаа бусдаас хайх чинь ардчилал уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 3 секунд
Т.Доржханд аа, өөрөө намаа хорлочихоод буруугаа бусдаас хайх чинь ардчилал уу

Т.Доржханд аа, өөрөө намаа хорлочихоод буруугаа бусдаас хайх чинь ардчилал уу

Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдөр батламжаа гардаж авлаа. Харин ХҮН-ын нэр дэвшигчид батламжаа гардаж авч чадаагүй. Учир нь шүүхээс ХҮН-ыг сонгуульд оролцуулах Нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрийг түр түдгэлзүүлсэн. Энэ хэргийн цаана шүүхэд нөлөөтэй нэгэн байгаа гэж ихэнх нь хардлаа. Үнэндээ ч нөхцөл байдал тийм л дүр зурагтай харагдсан. Гэтэл өчигдөр ХҮН-ынхан Сүхбаатарын талбайд гарч ирж жагсаж, сүр сүр юм ярилаа. Ах нь гарч ирээд өмөөрөхөөр томордог бацаанууд байдаг даа. Яг л тийм дүр зураг. Намын дарга Б.Найдалаа нь ардчилалд онц байдал зарлахгүй болох болохгүй нь. Шударга ёс хаана байна гэж ирээд л баахан дөвчигнөв. УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийнх нь нам өеөдсөн нь өрөөлийн буруу. Ерөнхийлөгч өө амжихгүй шүү гэж тачигнав.  

Гэтэл начир дээрээ Баяраа өөрөө ширээн дээрээс нь уначихсан нь ойлгомжтой боллоо. Тэр дундаа Т.Доржханд, Б.Найдалаа тэргүүтнүүд гишүүнгүй, бодлогын улс төрийн хүчин болно гээд бүх үүр, хороодоо татан буулгачихаж. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон гээд байгаа /Яг сонгогдсон, намын бүх гишүүд нь хүлээн зөвшөөрсөн юм уу бүү мэд/ О.Бямбадэлгэр "Үүр, хороодоо татан буулгасан шалтгаан нь анхан шатны нэгжүүдэд Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан, гарын үсгээ зурсан гишүүд байсан юмаа. Анхан шатны үүр хороодод “Эрс шинэчлэл”, “Соёмбо” хөдөлгөөнийхөн тэр чигээрээ байсан. Тэдгээр нөхдийг С.Ганбаатарын дагуулууд, гудамжныхан, хар масс гэж үзээд зайлуулахаар “Гишүүнгүй, бодлогын” нам гэж зарласан. Үүнээс эхлэн нам дотор хагарал үүссэн" гэж ярьж. 

Энэ хагарал нь л ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болгочихож. Өчигдөр Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулах шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг мэдээллийн хэрэгслүүд бүрэн эхээр нь нийтэллээ. О.Бямбадэлгэр нь гомдол гаргаад, шүүх түүнийг нь хянаж үзээд л сонгуульд оролцох шийдвэрийг түдгэлзүүлчихэж.  Ерөөс Т.Доржханд, Б.Найдалаа тэргүүтэй хэдхэн хүн асуудлыг шийдээд, П.Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар томилсныг эсэргүүцэж байна гээд О.Бямбадэлгэр хэл ам хийгээд яваад байсан. Тэр асуудлаа ч шийдэж чадсангүй, ХҮН-ынхан. Шүүхийн шийдвэрт ч дотоод маргаантай холбоотойгоор сонгуульд оролцуулахгүй байхаар шийдсэн гээд тодорхой биччихсэн байна билээ. 

Ийм байхад яаж ичихгүй талбайд гарч ирээд, сүр сүр юм яриад, попорч чаддаг байна аа. Өөрсдийнхөө замд байгаа жижиг чулууг харалгүй бүдэрчихээд, уул өшиглөхөөр оролдож хэрэггүй л дээ. О.Бямбадэлгэрийн чинь ярьж байгаа үнэн шүү дээ, хэдхэн хүн эрх мэдлээрээ дулдуйдаж, намын жирийн гишүүдийг байгуулсан намаас нь "жийх" гэж оролдохоор яаж өөдлөх юм. Ийм байж ардчилал аюулд орлоо гэж ичихгүй хэлж болохгүй ээ.  

Дээрээс нь нийгмийн хамгийн эмзэг сэдвийг ашиглаж, өөрсдийгөө өрөвдүүлэх гэж оролдоод ч байх шиг. Тавхан настай ХҮН-ыг хүчирхийллээ гэнэ үү. Өөрийнхөө хөлдсөн "шээсэн" дээр хальтирчихаад, намайг зодсон, хүчирхийлсэн гэж ярьвал арай л увайгүй биш үү. Монголд ардчилал алга болох дээрээ арай ч тулчихаагүй байна. Харин шударга ёс алдагдсан нь үнэн. Шүүх засаглал хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу гэдэг ч эргэлзээтэй хэвээрээ байгаа. Гэхдээ өөрийн чинь намын төлөөлөл гомдол гаргаад, шүүх түүнийг нь хянаж үзээд, үндэслэлтэй байна гээд шийдвэр гаргаж байхад та нар шударга ёс нэхэж дөвчигнөх ичмээр биш үү. 

Эцсийн эцэст, УИХ-ын гишүүн Т.Доржханд, намын дарга Б.Найдалаа тэргүүтнүүд өөрсдөө л намаа хорлочихсон нь О.Бямбадэлгэрийн ярианаас тодорхой л байна. Хэн ч та нарыг ширээн дээрээс түлхээгүй. Эхлээд намынхаа дотоод асуудлыг цэгцэлчих. Ганц сонгуульд олигтойхон нэгдээд орчихож чадахгүй байж яаж гуравдагч хүчин болох гээд байгаа юм. Та бусдад тоглох орон зай гаргаж өгөөд байвал том намууд тоглож л таараа. 

Шуурхай Мэдээ: UFC-ийн аварга Jon Jones-ын аваргын бүсийг нь хураалаа
Шуурхай Мэдээ: UFC-ийн аварга Jon Jones-ын аваргын бүсийг нь хураалаа
 
Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.